solongonews
Хятадын вакциныг яаралтай хэрэглэхийг Бангладеш батлав
2021-06-08 09:39
Бангладешийн Эмийн Захиргааны Ерөнхий Захиргаа энэ сарын 06-ны өдөр Бангладешт БНХАУ-ын Бээжингийн Синовак Жүнвэй Биотехнологи ХХК-ний бүтээсэн ”Кирлаифу” хэмээх коронавирусийн идэвхгүйжүүлсэн вакцины яаралтай хэрэглээг зөвшөөрчээ.

    Энэ бол тус улсад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Бангладешийн баталсан Хятадын коронавирусийн эсрэг хоёр дахь вакцин юм. Бангладешийн засгийн газар 04-р сарын сүүлчээр Синофарм вакциныг Бангладеш улсад яаралтай ашиглахыг зөвшөөрч, 05-р сарын сүүлчээр Синофарм вакцинг анх удаа орон нутгийн иргэдийн вакцинжуулалтад ашигласан юм.

Бангладеш 01-р сарын сүүлчээс коронавирусийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Бангладешийн Эрүүл мэндийн газраас гаргасан мэдээллээр одоогоор тус улс 9 сая орчим тун вакцинжуулалт хийгээд байна. Бангладеш нь Хятадын хоёр вакцинаас гадна тус улсад яаралтай тусламжийн зориулалттай Оросын "Спутник V" зэрэг гурван вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгов.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл