
3 дугаар сарын 4-ний өдөр буюу баасан гарaгийн үдээс өмнө ӨМӨЗО-ны УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Япин ХКН-ын багийн УТЗЗ-ний байнгын хорооны ажлын тайланг хянан зөвлөх хуралд оролцохдоо хэлсэн нь, УТЗЗ-ний Байнгын хорооны ажлын тайлангийн байршуулалтыг хянамгай хэрэгжүүлж, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд, дутуу талаа нөхөн, сайн талаа ил гарган, шаргуу хичээн ажиллаж, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг сайхан эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
Тэргүүлэгч Юй Жэншэн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны байнгын хороог төлөөлөн хийсэн ажлын тайланг Рэнь Япин өндөр үнэлжээ. Түүний үзэж буйгаар тайлангийн утга санаа гүн, агуулга бодитой, үзэл санаа гүнзгий болж, 2015 оны ажлаа бодитойгоор дүгнэн, 2016 оны ажлын үүрэг харалтаа тодорхой байрлуулж, үнэнээс зөвийг эрж хүмүүсийн сэтгэлийг зоригжуулан эрч зоригийг хөвчилсөн сайхан тайлан болжээ.
Рэнь Япин онцолсон нь 2015 он бол бүх Хятадын УТЗЗ-ний ажил чухал ахиц дэвшилттэй болсон нэг жил болно. Намын арван наймдугаар их хурал, арван наймдугаар хугацааны төв хорооны гуравдугаар бүгд хурлаас ардчиллыг өргөн дэлгэр олон дэс давхаргаар дүрэмжүүлэн хөгжүүлэхийг дурдаж, 2015 онд ХКН-ын төв хороо дараалан хоёр бичиг материал буулган ардчиллын ахицыг бүх талаар ахиулжээ. Нэг жилийн турш, бүх Хятадын УТЗЗ намын төв хорооны зориг санааг тууштай хэрэгжүүлж, нийгэм журмын ардчиллыг ахиулахыг дэмжиж, жишээ үзүүлэх, шинэ байдлыг бий болгох, бодит үр бүтээмжийг чангаруулах, үлгэр жишээ үзүүлэхийг хичээн, УТЗЗ-ний ажлыг ахиулжээ, мөн ардчиллыг хүмүүсийн сэтгэлд гүн ойлгуулжээ. Нийгэм журмын ардчиллыг ахиулахад, УТЗЗ бол хамгийн уламжлалт, хамгийн боловсронгуй, хамгийн үр бүтээмжтэй чухал арга зам болно. ХКН-ын төв хороо ба бүх Хятадын УТЗЗ-ний удирдлага дор, бүс нутгийн бүх салбарын намын хороо, засгийн газруудаас УТЗЗ-ний ардчиллыг хөгжүүлэхийг ихэд хүндэтгэж, намын хорооны байнгын гишүүдийн хурлаар УТЗЗ-ний ажлыг ярилцаж, зөвлөгөө хийх төлөвлөгөө тогтоохын хамт УТЗЗ-нийхтэй хамтран зөвлөгөө хийх ажиллагаа зохион байгуулан хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрсэн.
Рэнь Япин мөн хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд бүх Хятадын УТЗЗ-ний ардчиллаар хяналт тавих талаар шинэ чухал амжилттай болж, ардчиллаар хяналт тавих ажлыг цаашид гүнзгийрүүлсэн.
Рэнь Япин үзэж буйгаар бүх Хятадын УТЗЗ гишүүд харилцаа холбоогоо чангатгах, гишүүдэд үйлчлэх аргаа засан сайжруулах, гишүүдийн удирдлагыг эрчимжүүлэх зэрэг талаар шинэ амжилт гаргасан. Саяхан дууссан бүх Хятадын УТЗЗ-ний Байнгын хорооны хурлаар баталсан гишүүдийн тушаал хариуцлагаа гүйцэтгэх журам ба энэ жилийн эхээр ХКН-ын төв хорооноос нийтэлсэн ардын төлөөлөгчид ба УТЗЗ-ний гишүүдийн холбогдох ажлыг чангатган сайжруулах мэдэгдэлд, бүх гишүүдийн удирдлага, үйлчилгээ ба хяналтыг чухалчилж, гишүүд тушаал хариуцлагаа нэн сайтар гүйцэтгэхийг шаарджээ. Үүнээс гадна, бүх улсын УТЗЗ-ний байгууламж ба тогтцын талаар шинийг санаачилж, УТЗЗ-ний тусгай зөвлөлд хуваарь намын удирдах баг байгуулан, тусгай зөвлөлийн ач холбогдлыг бадруулахад нөхцөл хангажээ. Шинэ нэг жилд бүх Хятадын УТЗЗ шаргуу хичээн ажиллаж, шинэ гараа “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг сайхан эхлүүлэх ба чинээлэг нийгмийг байгуулахад шинэ хувь нэмэр үзүүлэх болно гэжээ.
