solongonews
Хот тохилилтын ажилтан гадаад төрхөөрөө од боллоо
2017-04-27 10:39
Бразилийн Рио-де-Жанейро хотын тохижилт үйлчилгээний газрын гудамж цэвэрлэгч ажилтай Рита Маттос өөрийнхөө гэрэл зургуудыг интернэтэд оруулснаар интернэтийн од болоод байна.

16 наснаасаа хөдөлмөрлөж эхэлсэн тэрээр өдөрт 12 цаг ажилладаг гэнэ. Энэ хугацаанд тэрээр хэнээс ч хараат биш байсан гэж бичжээ. 

“Ийм гоо бүсгүй гудамж цэвэрлэгч байна гэж үү хэмээн хүмүүс байнга л сонирхдог юм. Цэвэрлэгч гэмээнэ л царай муутай байх ёстой гэж үү. Нийгэм ингэж ойлгох ёстой гэж үү” хэмээн Рита хэлээд харин ч биеийн хүчний энэ ажил нь биеийн галбираа хадгалахад нь тустай байдаг гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : www.assa.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл