ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 02-р сарын 28-ны өдрийн үдээс хойш шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх намын хорооны XXIV хурал 24-р хурлыг даргалав. Хурлаар “Дэлхийн жишигт нийцсэн аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх санал”, “Хүртээмжтэй санхүүжилтийн өндөр чанартай хөгжлийг дэмжих тухай хэрэгжилтийн санал”, “Шилдэг боловсон хүчнийг үндсэн чиглэлээр сургах ажлыг бэхжүүлэх тухай санал”, “Анхны технологийн эх үүсвэрийг бий болгохын тулд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дэмжих талаарх санал”зэрэг шийдвэрийг хэлэлцэн баталсан байна.
Мөн уг хурлаар "Өөрчлөлт шинэчлэлийн хорооны 2021 оны үйл ажиллагааг иж бүрэн гүнзгийрүүлэх хорооны ажлын тайлан", "Өөрчлөлт шинэчлэлийн хорооны 2022 оны үйл ажиллагааны онцлох үйл ажиллагаа"-ыг хэлэлцжээ.
Ши Жиньпин хурлыг даргалахдаа "Бид намын ерөнхий удирдлагыг баримталж, социалист зах зээлийн эдийн засгийг илүү өндөр түвшинд хөгжүүлж, эдийн засгийн төрийн салбарыг гуйвшгүй нэгтгэн хөгжүүлж, удирдан чиглүүлэх ёстой. Эдийн засгийн төрийн бус салбарыг хөгжүүлэх, шилдэг бүтээгдэхүүн, шилдэг брэнд, тэргүүлэгч инновац, орчин үеийн засаглал бүхий дэлхийн жишигт нийцсэн аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг хурдасгах нь илүү их хөгжилд хүрч, социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулж, тэмцлийн “Хоёрдугаар зуун жил”-ийн зорилтыг хэрэгжүүлэх явцад улам их хөгжилд хүрч, илүү их үүрэг гүйцэтгэх болно. Хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, хүртээмжтэй санхүүгийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, дасан зохицох өндөр чадвартай, өрсөлдөх чадвартай, хүртээмжтэй орчин үеийн санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгож, ард иргэд болон бодит санхүүгийн олон талт хэрэгцээ болон хүнд, өндөр хүүтэй зээлийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх хэрэгтэй. Боловсон хүчний суурь мэргэжлээр сургах ажлыг цогцоор нь төлөвлөж, авьяас чадварыг сургах цар хүрээг шинжлэх ухаанчаар тодорхойлж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, сонгон шалгаруулах, сургах, үнэлэх, ашиглах, баталгаажуулах чиглэлээр системтэй, гинжин хэлхээнд суурилсан загварчлал хийх шаардлагатай байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн инновацийн тогтолцоог боловсронгуй болгож, инновацын чадавхыг дээшлүүлж, инновацын эрч хүчийг нэмэгдүүлэн, аж үйлдвэрийн гинжин хэлхээнд инновацын гинжийг гүнзгий нэгтгэн, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн анхны технологийн эрэлт хэрэгцээг татах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна".
Хурлаар "ХКН-ын XVIII их хурлаас хойш намын төв хороо олон төрлийн аж ахуйн нэгжийн эрүүл хөгжлийг ахиулахын тулд аж ахуйн нэгжийн хөгжлийг хамгаалж, холбогдох дэмжих бодлого, арга хэмжээнүүдийг цувралаар гаргаснаар зарим аж ахуйн нэгж нь олон улсын хүчтэй өрсөлдөх чадварыг бий болгосон тухай онцолсон байна. Шинэчлэлийг гүнзгийрүүлэх, инновацыг бэхжүүлэх, тариалалтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд болон үндсэн технологийг эзэмшсэн төрөлжсөн, мэргэшсэн, шинэ аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, удирдан чиглүүлэх шаардлагатай байна. Аж ахуйн нэгжийн инновац дахь гол үүргийг чангатгаж, аж ахуйн нэгжүүдэд инновацийн янз бүрийн элементүүдийг нэгтгэхийг ахиулж, аж ахуйн нэгжүүд технологийн шинэчлэл, удирдлагын шинэчлэл, бизнесийн загвар инновацийг идэвхтэй хэрэгжүүлэхэд түлхэц өгөх хэрэгтэй. Бодит эдийн засгийг тууштай бэхжүүлж, аж үйлдвэрийн салбарын дэвшилтэт үндэс суурь, шинэчлэлийг ахиулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг дотоодын болон олон улсын зах зээл, нөөц баялгийг бүрэн ашиглаж, дэлхийн нөөцийн хуваарилалт, интеграцын чадавхыг дээшлүүлж, Хятадын асар том зах зээлийн давуу талыг олон улсын өрсөлдөх давуу тал болгон хувиргахад нь дэмжлэг үзүүлнэ. Үр ашигтай Засгийн газар болон үр ашигтай зах зээлийг илүү сайн нэгтгэн ажиллуулж, төрийн хяналт, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлж, аж ахуйн нэгжүүдийн эрч хүчийг хамгаалж урамшуулан, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг хадгалахад анхаарч, олон шилдэг аж ахуйн нэгжийг зах зээлд бусдаас ялгарахыг дэмжих хэрэгтэй. Хөгжил, аюулгүй байдлыг зохицуулах, аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлийг идэвхтэй, тууштай судлахад чиглүүлэх шаардлагатай байна" гэжээ.
ХКН-ын Төв хорооноос "Хүртээмжтэй санхүүжилтийн хөгжлийн төлөвлөгөө (2016-2020)"-ыг хэрэгжүүлснээс хойш санхүүгийн үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмжийн түвшин тасралтгүй дээшилж, харилцан уялдаатай ажиллаж байгааг хурлаар онцлон тэмдэглэв. Мөн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ядууралтай тэмцэх, иргэдийн амьжиргааг хангах тал дээр гарсан сул талыг нөхөхөд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. Санхүүгийн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, санхүүгийн эх үүсвэрийг гол салбар, сул холбоосуудад хуваарилж, хошуу шяний болон жижиг бичил аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн шинэ аж ахуйн нэгж зэргийн санхүүгийн үйлчилгээг сайжруулах ажлыг түргэтгэж, хүртээмжтэй хөгжлийг ахиулсан байна. Санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтолцоонд намын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, намын цогц, хатуу удирдлагыг бэхжүүлэх, хатуу шаардлага хэрэгжүүлэх, санхүүгийн хяналт шалгалтыг чангатгах, санхүүгийн салбарын авилгыг хатуу шийтгэх, мөрдөн шалгах, сахилга бат, хууль зөрчсөн хүмүүсийг шийтгэх зэрэгт ихээхэн ач холбогдол өгсөн ажээ.
Хурлаар,Хятад улс дэлхийн хамгийн том дээд боловсролын тогтолцоотой, төрөл бүрийн бизнесийг хөгжүүлэх өргөн платформтой тул олон тооны шилдэг боловсон хүчнийг хүмүүжүүлэн хөгжүүлж, төлөвшүүлэх бүрэн боломжтой бөгөөд мастеруудыг ч хөгжүүлэх бүрэн боломжтой ажээ. Үндсэн мэргэжлээр авьяас чадвараа өөрөө хөгжүүлэх замаар явж, дэлхийн тэргүүний шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тулалдааны гол талбар, улс орны томоохон хэрэгцээ, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, намын боловсролын бодлогыг бүрэн хэрэгжүүлж, ёс суртахуун, хүмүүжлийг төлөвшүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ.
ХКН-ын XVIII их хурлаас хойш төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ХКН-ын төв хорооны шийдвэр, зохицуулалтыг хэрэгжүүлж, шинийг санаачилсан хөгжлийн стратегийг сайтар хэрэгжүүлж, үндэсний стратегийн хэрэгцээнд идэвхтэй үйлчилсээр ирсэн бөгөөд "Бүс, ба зам", Бээжингийн Өвлийн олимпод үйлчлэх гэх мэт үйл ажиллагаанд орлуулшгүй, чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санааг судлан хэрэгжүүлж, намын түүхийг судлах, сурган хүмүүжүүлэх, шинэчлэлийн суртал ухуулгын ажлыг зохицуулж, намын дийлэнх гишүүд, боловсон хүчний итгэл үнэмшлийг бэхжүүлэхэд чиглүүлжээ. Мөн шинэчлэлийг эцсээ хүртэл хийж, эрэл хайгуул хийж, шинийг санаачилж, иж бүрэн гүнзгийрүүлэх шинэчлэлийг цаашид ахиулах хүрээг бүрдүүлсэн байжээ гэжээ.
Өнгөрөн одож буй он бол нам, улс орны түүхэнд чухал нэг жил байсныг хурлаар онцоллоо. Бид иж бүрэн шинэчлэлийн ажлын ерөнхий төлөвлөлт, хэрэгжилтийг эрчимжүүлж, олон төрлийн өөрчлөлт шинэчлэлийн ажлыг тасралтгүй, ахицтай ахиулж, шинэчлэлийн үр дүнг иж бүрнээр гүнзгийрүүлж, нам байгуулагдсан 100 жилийн ой болоход бүх талаар илүү боловсронгуй тогтолцоонд хүрэх зорилтыг биелүүллээ.Бид иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, чанартай хөгжлийг ахиулахыг шаардаж,иж бүрэн шинэчлэлийг ахиулах ажлыг "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, Намын төв хорооны ажилтай хослуулж байна. Бүх салбар, чиглэлийн гол зорилтуудыг дэвшүүлж, шинэчлэл хөгжлийг ахиулж, нам, улс орны ерөнхий байдалд үйлчилсээр иржээ.Бид ард иргэдийн тэсэн ядан хүлээж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлтаа гаргаж, өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж,эрсдэл, сорилтыг даван туулах тогтолцооны давуу талыг ашиглах, өөрчлөлт шинэчлэлийн арга барилыг ашиглах хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд зүтгэн ажилласан байна.
Хурлаар ХКН-ын XX их хурал энэ оны сүүлийн хагаст болох бөгөөд иж бүрэн шинэчлэлийн ажлыг тууштай, гүн гүнзгий хийж, шинэ өнгө төрхтэй болгох ёстой гэдгийг онцлов. Тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшилд тэмүүлэх ерөнхий зарчмыг баримталж, ХКН-ын XIX их хурлаас хойш хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэж, чухал салбар, гол хэлхээний өөрчлөлтийг ахиулах ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд ахиц гаргаж, томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна. ХКН-ын XIX их хурлаас хойших шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх шинэ дэвшил, шинэ ололт амжилт, шинэ туршлагыг гүнзгийрүүлэн дүгнэж, үндсэн чиглэл, стратегийг судалж,цаашид шинэчлэлийг иж бүрнээр гүнзгийрүүлэх үндсэн чиглэл, стратегийн тэргүүлэх чиглэл, үүрэг, арга хэмжээний судалгаа, өөрчлөлт шинэчлэлийн эрч хүч, чадавхыг дайчилна. Бүх нам, нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэл, шинийг бүтээх эрч хүч, чадавхыг эрчимжүүлж, эдийн засгийн тогтвортой, эрүүл орчин, үндэсний хөгжил цэцэглэлт, олон нийтийн аюулгүй байдлын нийгмийн орчин, улс төрийн цэвэр орчинг бүрдүүлэх таатай орчныг бүрдүүлнэ гэжээ.
Шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх намын хорооны XXIV хурал болов
2022-03-01 14:19
Шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх намын хорооны XXIV хурал болов.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
