solongonews
Зарууд хошууны үндэстний хүүхдийн цэцэрлэг улсын зэрэглэлийн судалгааны ажлаа амжилттай хийлээ
2017-07-10 10:22
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхээр Тунляо хотын Зарууд хошууны үндэстний хүүхдийн цэцэрлэг үндэстний уламжлалт сурган хүмүүжлийн тухай судалгааны ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ цэцэрлэг байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэсэн байна.

        Зарууд хошууны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын дэд дарга Өлзиймэнд, Зарууд хошууны Ардын Засгийн газрын дэд дарга Үнэн, судалгааны сэдвийг хянан байцаах эрдэмтэд, Зарууд хошууны сурган хүмүүжил спортын товчоо, үндэстний шашин хэрэг эрхлэх товчоо, Зарууд хошууны монголоор хичээллэх сургуулиудын захирал, хүүхдийн цэцэрлэгийн захирал, Улаанад хот, Хөлөнбуйр аймаг, Хянган аймгаас зуун тавь гаруй хүүхдийн цэцэрлэгийн ажиллагаанд оролцов.

Тус удаагийн үйл ажиллагаа нь цэцэрлэгийн захирлын 30 жилийн ажлын дүгнэлт, судалгааны төсөв, явц, дүнгийн тухай хариу мэдүүлэлт, багшийн ажлын мэдүүлэлт, туршилтын хичээлийн үзүүлбэр, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг агуулгаар явагдсан байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл