Дэлхийн Хятад хэлний сонины үйл ажиллагааны нийгэмлэгийн 52 дахь удаагийн хурал саяхан Манилад эхлсэн байна. Хятад улс, Солонгос, Малайз, Америк, Канад зэрэг улс орноос хүрэлцэн ирсэн зуу гаруй Хятад хэлний хэвлэл мэдээллийн ажилтан буюу мэргэжилтэн эрдэмтэд тэс удаагийн хуралд оролцож, шинэ хэвлэл мэдээллийн орчин дахь Хятад хэлний сонинд тулгарч байгаа өрсөлдөөн ба тохиолын тухай судлан ярилцав.
Дэлхийн Хятад хэлний сонины үйл ажиллагааны нийгэмлэгийн дарга Лю Зүзэ:
- Нийгэмлэгийн гишүүн бүх дэлхийд түгж, газар орон нь адил бус, илтгэх арга хэлбэр нь ч адил бус байдаг. Солилцон нэвтрэлцэх тавцан байгуулсан нь бүх сонины үйл ажиллагааны хэвлэл мэдээлэл хамтран дэвшихэд маш чухал нөлөөтэй. “Нийгэмлэгийн хөгжилд Хятад хэлний сонины үйл ажиллагаа Хятад улсын тухай ярьж, Хятад улсын дууг уламжлахад сайн үйлчлэхийг би хүсэж байна гэж хэлж байлаа.
Дэлхийн хятад хэлний сонны үйл ажиллагааны нийгэмлэг 1968 онд Хонгконгд байгуулагдаж, бүх бөмбөрцгийн Хятад хэлний сонины үйл ажиллагааны ажилтантай харилцаа тогтоож, Хятад хэлний сонины үйл ажиллагааны хөгжлийг хамгаалахыг зорилт болгов. Өнөөг хүртэл 100 гаруй нэгжтэй болж, бүх дэлхийд өргөн дэлгэр төлөөлөх чанар ба нөлөөлөх хүчнийг бүрдүүлсэн байна.
