Олимпын үзэл баримтлалыг сурталчилж, тэмцээнд оролцох тамирчдад урам өгөх зорилгоор “Латин хэлний Citius, Altius, Fortius буюу илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” гэх гурван үгийг Олимпын наадмын уриа болгох санаачилгыг Орчин үеийн Олимпын наадмыг санаачлагч Пьер де Кубертин 1913 онд дурдан, Олон улсын олимпын хорооноос баталсан байдаг.
Харин Томас Бах энэ оны 03 дугаар сард ОУОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогдох үеэр хэлэхдээ:
- Би “Олон улсын нэгдмэл байдал” уриагаа баримтлан, энэ амлалтаараа хоёр дахь буюу эцсийн бүрэн эрхийн хугацаандаа ОУОХ-г удирдаж, ерөнхийлөгчөөр ажиллана. Бид “Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” олимпын уриа дээрээ “хамтдаа” гэдэг үгийг нэммээр байна гэжээ.
