solongonews
Өөртөө Засах Орны АТИХ-ын Байнгын хороо АТИХ ажлын шинэ хэв мягийг бий болгосоор ирсэн байна
2016-01-27 22:14
ӨМӨЗО-ны АТИХ-ын XII удаагийн IV чуулганы дөрөвдүгээр удаагийн хоёрдугаар бүгд хурал 1 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш Хөххотод хуралдуулсан байна.

ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Хурц ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны нэрийн өмнөөс ажлын тайлан хийсэн байна.

2015 он бол өөрчлөлтийг гүнзгийрүүлсэн чухал жил, хуулиар улс орноо засахыг дэмжсэн анхны жил бөгөөд “12 дугаар 5 жил”-ийн хамгийн сүүлийн жил болно гэж Хурц онцолсон аж. Бүтэн жилийн хугацаанд Өөртөө Засах Орны Намын хорооны удирдлага дор Өөртөө Засах Орны АТИХ-ын Байнгын хороо АТИХ-ын XII удаагийн гуравдугаар хурлаар баталсан үүргийг амжилттай биелүүлсэн бөгөөд Хятад улсын умард хилийн үзэсгэлэнтэй орныг бүтээн байгуулахад идэхтэй нөлөө үзүүлж, АТИХ-ын ажлын шинэ хэв байдлыг бий болгосоор ирсэн юм.

Ард түмний хүсэл шаардлагад нийцсэн хариулт өгч, Хятад улсад хамгийн эрт “Өвөр Монголын Өөртөө Засах Орны хот суурингийн үндсэн эм эмнэлгийн даатгалын дүрэм”-ийг баталж, хот суурингийн үндсэн эм эмнэлгийн даатгалын системийг баталгаатай болгожээ. Намын удирдлагын АТИХ-ын ажлын шинэ хэв байдлыг бий болгосоор ирсэн бөгөөд гол салбарууд дахь хууль дүрэм тогтоох ажлыг чангатгахын улмаар хууль тогтоомжтой Өвөр Монголын бүтээн байгуулалтад шинэ амжилт бий болгов гэсэн байна.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл