solongonews
Олон улсын хамтын ажиллагааг санаачилж байна
2020-07-18 18:13
Олон улсын хамтын ажиллагааг санаачилж байна.

  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 44-р хуралдаан 06-р сарын 30-наас 07-р сарын 17-нд Женевт боллоо. Хятад улсын хүний эрхийн судалгааны олон эрдэмтэн судлаачид видео илтгэл тавьж, Хятад улсын сүүлийн жилүүдэд хүний эрхийг хамгаалах чиглэлээр гаргасан ололт амжилтыг хуваалцав. халдварт өвчинтэй тэмцэх тал дээрх Хятад улсын амжилт, туршлагыг танилцуулан, халдвартай тэмцэх хамтын ажиллагаа өрнүүлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байхыг талуудад уриаллаа.

Чуулганаар эрдэмтэн судлаачид хүний наймаатай тэмцэх, эмэгтэй, хүүхэд зэрэг эмзэг бүлгийнхнийг хамгаалах, уяман өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх, үндэстэн дамнасан компаний хүний эрхийн үүрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд Хятад улсын гаргаж буй хүчин чармайлтын талаар танилцуулав.

Цар тахлын үеэр зарим улсад ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хэрэг гарч буйтай холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг эв найрамдалтай байж, коронавирусийн тухай ялгаварлан гадуурхах үг яриаг буруушаах ёстой. Түүнчлэн улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн өөрсдийнхөө нийгмийн хариуцлагыг сайтар үүрэглэж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох үг ярианаас болгоомжлох ёстой гэж мэдэгдлээ. Мөн коронавиурстай тэмцэх ажилд Хятад улс дэлхийд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл