solongonews
Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр
2017-05-02 16:50
1954 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хятад улсын олон нийтийн дууны шалгаруулалтад Мэлцэгийн үг аятай “Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа” хэмээх дуу тэргүүн шагнал хүртжээ. Энэхүү үйл явдал нь ӨМӨЗО анх удаа Хятадын олон нийтийн дууны шалгаруулалтын тэргүүн шагнал болно.

“Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа” хэмээх дуу 1989 онд “Хятад улс байгуулагдсанаас хойш миний сайхан дурсамжийг сэргээсэн дуу”-ны шилдэг бүтээлийн шагналыг хүртэж, 1993 онд “20 дугаар зууны Хятадын дуу хөгжмийн сонгодог” бүтээлээр сонгогджээ. Төвийн дуу хөгжмийн дээд сургууль, Шанхайн дуу хөгжмийн дээд сургууль, Шаньдүний дуу хөгжмийн дээд сургууль зэрэг олон их дээд сургуулиуд уг дууг дууны заах материалдаа оруулав. 2006 онд уг дуу нь Хятадын анхны саран бөмбөрцгийг тойрон хайж хэмжих дагуул од “Цан-Э-Р”-д тавих дуу хөгжмөөр сонгогджээ. Мэлцэг бол орчин үеийн монгол үндэстний жүжгийн дуу хөгжмийн төлөөлөгч хүн болно. Тэрээр 1928 онд Хянган аймгийн хорчин баруун гарын өмнөд хошуунд төржээ. 1947 онд Өвөр Монголын утга урлагийн ажлын бүлгэмд ажилд орж, 1951 онд Төвийн дуу хөгжмийн дээд сургуульд шалган орж, ая зохиох онолыг суралцсан ба 1956 онд Москвагийн дуу хөгжмийн дээд сургуульд дахин суралцаж, 1960 оноос эхлэн монгол хэлний жүжгийн аялгуу зохион бүтээх ажил хийсэн байна. Нийт 600 гаруй дуу, дуулалт жүжиг, монгол жүжгийн аяыг зохион бүтээсэн байна.

“Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа” хэмээх дууг зохиох үед Мэлцэг 24 настай байжээ. 1925 онд Мэлцэг уг бүтээлээ сургуулийн төгсөлтийн бүтээл болгож, үг аяыг нь хамт зохиов. Зохиож дууссаныхаа дараа Мэлцэг уг дуугаа “Хөх огторгуй” гэж нэрлэсэн байна. Хоёр жилийн дараа Мэлцэгийн нэг ангийн сурагч Лэн-Ан уг дууны тухай:

- ‘Хөх огторгуй’ хэмээх нэр хүмүүст явцуу чухал сэтгэгдэл төрүүлж, зөвхөн хөх огторгуйг л бодогдуулна. Хэрвээ дууны үг дотор ‘Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа’ хэмээх хамгийн сонгодог өгүүлбэрээр дуугаа нэрлэвэл хүмүүст өргөн уудам сүрлэг сайхан сэтгэгдэл төрүүлж, нарны доорх бүх тал нутгийг бодогдуулна гэж өөрийн бодлоо хэлжээ.

Мэлцэг үүнийг дуртай хүлээн авч дуугаа “Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа” гэжээ.

“Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа” хэмээх дууг зохиосноос одоог болтол олон түмний дунд өргөнөөр дуулагдаж, Хятад улсад хагас зууны турш уламжлагдан дуулагдаж, Өвөр монголыг магтан дуулах, Өвөр Монголыг ухуулах хамгийн төлөөлөх чанартай дуу болжээ. Өвөр Монгол үндэстний соёлын том орныг байгуулахад чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл