БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин энэ сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
- Монгол, Хятад хоёр улс бол нөхөрсөг хөршүүд. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Их Хурал, БХАТИХ харилцаа өргөжиж, талууд парламентын дэд даргын түвшний уулзалтын механизмыг байгуулж, хамтын ажиллагааны хөгжил эрчимжлээ. Миний бие Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд БХАТИХ болон БНХАУ-ын ЭСЯ-тай нягт хамтын ажиллагаатай байж хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна. Мөн Хятад найз нөхөдтэй хамт хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэж хэллээ.
Элчин сайд Шин Хаймин:
- Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож бүх салбарын хамтын ажиллагаанд чухал боломжууд бүрдэж байна. БНХАУ-ын ЭСЯ Монгол Улсын парламент болон бусад байгууллагатай хоёр улсын хууль тогтоох байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нааштай түлхэц өгч 70 жилийн ойдоо хувь нэмэр оруулахад бэлэн байна. Монгол Улсын Их Хурлын гишүүдийг Хятадад очиход таатай байх болно. Мөн таныг хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагааны хөгжилд нааштай зүтгэл гаргана хэмээн найдаж байна гэж хэлэв.
