
Хятад, Орос, Монгол хамтран "Түмэн газрын цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоо нь 2016 оны 7-р сарын 22-нд байгуулагдаж, нарийн бичгийн газраар ӨМӨЗО- ыг сонгосон байна. Холбоог байгуулсан гишүүдэд Хятад улсын Фужиан, Жянь Ши, Хунань, Хубэй, Хэнань, Хэбэй, Шаньси, Өвөр Монгол, Монгол Улсын Улаанбаатар, Орос улсын Байгаль нуур орчмын хил хязгаар нутаг, БНБУ, Иркуск муж зэрэг бүс нутгийн аялал жуучлалын яамнуудыг багтаана.
ӨМӨЗО-ны Аялал Жуулчлал, Хөгжлийн хорооны ажилтан Жэнь Жянин танилцуулахдаа:
- Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын харилцан холбогдох байгуулалтыг эхлүүлж, хил дамнасан аялал жуулчлалыг нэвтрүүлэн хамтран "Түмэн газрын цайны зам" олон улсын аялал жуулчлалын шугамыг боловсруулан цайны зам дагуух аялал жуучлалын нөөц баялгаа хамтран ашиглаж, аялал жуулчлалын үйлчилгээний чанараа дээшлүүлэн, хил дамнаж аялж яваа жуулчдын аюулгүй байдал, тохь тухтай, эрүүл мэнд аяллын орчинг бий болгоно.
