solongonews
“Хятадын умард орны олон улсын техник технологийн үзэсгэлэн”-ийн үеэр 39 тэрбум юанийн хэлэлцээр хийлээ
2017-07-04 16:09
“Хятадын умард орны олон улсын техник технологийн үзэсгэлэн”-ийн үеэр 39 тэрбум юанийн хэлэлцээр хийлээ.

XIV удаагийн “Хятадын умард орны олон улсын техник технологийн үзэсгэлэн”-ийн үеэр Манжуур хотын дарга Шюй Айлянь хэлсэн үгэндээ: - Энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдсан 14 жилийн хугацаанд гадаадын улс орнуудтай хийсэн хэлэлцээр 39 тэрбум юаньд хүрсэн байна гэжээ.

Тэрээр мөн үзэсгэлэн 2004 оноос одоог хүртэл 14 жил зохион байгуулагдаад Хятадын умард орны хамгийн өндөр зэрэглэлийн, цар хүрээгээр хамгийн их, нөлөө хамгийн өргөн брэндийн үзэсгэлэн болсон байна. Мөн Хятад, Орос, Монголын техник технологийн хамтын ажиллагааны солилцооны хамгийн сайн тавцан болсон. Үзэсгэлэнд ОХУ, Монгол, зүүн өмнөд Ази зэрэг арван хэдэн улс орон оролцож, нийтдээ 30 мянган бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, 39 тэрбум юанийн өртөг бүхий 1030 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Мөн энэхүү үзэсгэлэн Хятад, Орос, Монголын техник технологийн хамтын ажиллагааны солилцоог ахиулсан бөгөөд гурван хөрш улсын найрамдлын хөгжилд чухал нөлөө үзүүлж байна гэлээ.

Манжуур хот нь Өвөр Монголын зүүн хойд захад байрлаж, Ази Европын хамгийн том гүүр болсноор Хятад болон ОХУ-ын барааны гүйлгээний 65 хувийг энэхүү боомтоор дамжуулж байгаа юм. Мөн Хятад улсын эх газрын хамгийн том боомтын хот болно. 2012 онд улсын зэрэглэлийн нээлт хийх туршилтын цэг болсон байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл