solongonews
Хэ Лифэн Сингапурын Алтан бүргэд группийн дарга Чэнь Жянхэтэй уулзав
2024-02-27 16:59
Хэ Лифэн Сингапурын Алтан бүргэд группийн дарга Чэнь Жянхэтэй уулзав.

        ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 26-ны үдээс хойш АИХ-ын танхимд Сингапурын "Алтан бүргэд" группийн дарга Чэнь Жянхэ болон түүний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр тал Хятадын эдийн засгийн байдал, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх, Хятад дахь гадаадын бизнес эрхлэгчдийн хөгжлийн талаар санал солилцов.

        Хэ Лифэн хэлэхдээ "Хятадын эдийн засаг сэргэлт болон хөгжлийн шинэ хэв маяг хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалт хийж, тариалалтаа гүнзгийрүүлэх боломжийг бодитойгоор бий болгож байна. Бид зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйн болон олон улсын хэмжээнд нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн орчныг үргэлжлүүлэн байгуулж, Хятадад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэх болно" гэжээ.

        Чэнь Жянхэ Хятадын зах зээл болон хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадад хийх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн өргөтгөнө гэдгээ илэрхийлжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл