Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын VIII бага хурлаас хойш Хятад улс Африкийн 27 оронд 189 сая тун шинэ титэм вакцин нийлүүлж, Африкт орон нутгийн хамтарсан үйлдвэрлэлийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 400 сая тун хүрчээ. Хятад, Африкийн эв санааны нэгдэл, тахлын эсрэг хамтын ажиллагаа шинэ ахиц дэвшилд хүрсэн юм.
2021 оны 11-р сард болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын VIII бага хурлын үеэр Хятад улс Африкт дахин 1 тэрбум тун вакцин нийлүүлж, Африкийн орнуудад эрүүл мэндийн 10 төсөл хэрэгжүүлэхэд тусалж, 1 мянга 500 эмнэлгийн багийн гишүүд болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Африк руу илгээжээ.
Хятадын Олон улсын хөгжлийн агентлагийн хоёрдугаар хэлтсийн дарга Лю Жюньфэн хэлэхдээ "Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын VIII бага хурал зохион байгуулагдсанаас хойш Хятад улс Африкийн тахлын эсрэг тэмцэл, халдварын дараах сэргэлтийг бодит тусламжийн төслүүдээр дэмжсээр ирсэн. Холбогдох ажил нь гайхалтай үр дүнд хүрсэн байна. Хятад улс ойрын хугацаанд Кени, Мали зэрэг оронд вакцин, тахлын эсрэг нийлүүлэлтээ үргэлжлүүлж, Африктай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, тахал өвчний эсрэг хамтын ажиллагааны холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно" гэжээ.
