solongonews
Хүйтэн гинжин хэлхээний ложистикийн нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 4 хувиар өссөн байна
2024-06-26 10:42
Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо энэ оны 01-р сараас 05-р сар хүртэлх хүйтэн гинжин хэлхээний логистикийн үйл ажиллагааны мэдээг нийтэлжээ

   Тоо баримтаас үзвэл, эхний таван сард Хятадын хүйтэн гинжин хэлхээний логистикийн нийт хэрэгцээ 191 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар нэмэгдэж, хүйтэн гинжин хэлхээний логистикийн нийт хэмжээ 2 триллион 760 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 хувиар өссөн байна. Мөн хүйтэн гинжин хэлхээний логистикийн нийт орлого 248.6 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувиар өссөн юм.

        Тоо баримтаас харахад 01-р сараас 05-р сар хүртэл хөргөлтийн агуулахын багтаамж 5.29 сая шоо метрээр нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар өсч, түрээсийн хүйтэн агуулахын эрэлт 1.196 сая метр квадрат талбайтай байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар нэмэгдсэн юм. Хэдийгээр хүйтэн агуулахын нэгж үнэ бага зэрэг буурсан ч түрээслүүлэх хэмжээ 10 орчим хувиар өссөн байна. Статистикийн мэдээгээр, 01-р сараас 05-р сар хүртэл шинэ соргог жимс хүнсний ногооны цахим худалдааны хүйтэн гинжин хэлхээ, хөдөө орон нутагт хүргэх хүйтэн гинжин хэлхээний логистик, хил дамнасан хүйтэн гинжин хэлхээний ложистик зэрэг аж ахуйн нэгжүүдийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 10 орчим хувиар өссөн байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл