solongonews
Шилдэг радио жүжиг, киног баг тосгонд хүргэх үйл ажиллагаа эхэллээ
2018-08-08 19:02
Шилдэг радио жүжиг, кино, Улаанмөчирийн тоглолтыг баг тосгонд хүргэх үйл ажиллагаа эхэллээ.

15 дахь удаагийн Тал нутгийн соёлын наадмын шилдэг радио жүжиг, киног нэвтрүүлэх, Улаанмөчирийн тоглолт, урам зориг хайрлах киног баг тосгонд хүргэх үйл ажиллагаа”-ны нээлтийн ёслол 08 дугаар сарын 05-нд Өвөр Монголын Улаанцав хотын Жүөзи шяньд боллоо.

Энэ удаагийн үйл ажиллагааг ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ы Соёлын танхим, ӨМӨЗО-ы сонин, хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо хамтран зохион байгуулж, ХКН-ын Өвөр Монголын Улаанцав хотын захиргаанаас хариуцан зохион байгуулав.  

ӨМӨЗО-ы 11 аймаг хотод мөн энэ удаагийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа аж. Гурван сарын хугацаанд радио телевизийн 10 шилдэг жүжгийг Өвөр Монголын хэмжээний бүхий л зэрэглэлийн радио телевизээр дамжуулан нэвтрүүлэх болно.

Өөрчлөлт нээлтийн гол сэдэвт 66 кино, урам зориг хайрлах гол сэдэвт 36 кино, үндэстний сэдэвт 16 кино, Хятад улсын дотоодын хамгийн шинэ худалдаанд зориулсан 22 кино болон “Рэтү буюу халуун шороо”, “Нутагтаа буцаж тариа тарьсан” зэрэг онцгой сэдэвт кино, Өвөр Монголын 103 хошуу, шянь, хот, дүүргийн ядуу буурай баг тосгон, ахмадын асрамжийн төв, ӨМӨЗО-ы их дээд сургуулиудаар гаргаж, үзэгчийн хүртээл болгох болно. 

Мөн Улаанмөчирийн 76 баг ядуу буурай баг тосгоноор явж, 100 гаруй урлагийн тоглолтоороо үзэгч түмнийхээ мэлмий сонорыг мялаах юм байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл