Төрийн зөвлөл саяхан “Ордос хот зэрэг 27 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахыг батлах тухай санал” (цаашид “санал” гэх) болон туршилтын цэгийн хамрах цар хүрээг өргөжүүлэн тэлэх тухай нийтэлсэн байна. Энэхүү удааны өргөтгөлийн ажиллагааны дараа Хятад улсын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс ямар болох вэ? Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн өндөр чанартай хөгжлийг хэрхэн дэмжих вэ гэх асуудлуудад сэтгүүлч холбогдох хүмүүсийг сурвалжилсан байна.
Иж бүрэн туршилтын бүсийн хамрах хүрээг тэлж, гол бүс нутгийг хамарсан төдийгүй өргөн бүс нутгийг хамарчээ
Хил дамнасан цахим худалдаа болон бусад шинэ хэлбэр, шинэ загвар нь Хятад улсын гадаад худалдааг хөгжүүлэх чухал хүч, олон улсын худалдааны хөгжлийн чухал чиг хандлага юм. ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл хил дамнасан цахим худалдаа зэрэг худалдааны шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. 2021 оны 07-р сард Төрийн зөвлөлийн ерөнхий газар “Гадаад худалдааны шинэ хэлбэр, шинэ загварыг хөгжүүлэх ажлыг түргэтгэх тухай санал”-ыг нийтэлж, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг тууштай ахиулахыг тодорхой санал болгон дэвшүүлэв.
Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс гэж нэрлэгддэг энэхүү бүс нь институцийн инноваци, удирдлагын инноваци, үйлчилгээний инноваци, уялдаатай хөгжлөөр дамжуулан Хятад улсад хил дамнасан цахим худалдааны хөгжлийг ахиулах, сурталчлах туршлагыг бий болгох цогц шинэчлэлийн туршилт юм. Хил дамнасан цахим худалдааны гүйлгээний техникийн стандарт, бизнесийн үйл явц, хяналтын загвар, мэдээллийн бүтээн байгуулалт, төлбөр тооцоо, ложистик, гаалийн бүрдүүлэлт, татварын хөнгөлөлт, гадаад валютын төлбөр тооцоо болон бусад чиглэлээр хамгийн тэргүүнд туршин ажиллуулах шаардлагатай байна.
Хятадын Худалдааны яамны Худалдааны академийн Цахим худалдааны хүрээлэнгийн дэд судлаач Хун Ён танилцуулахдаа, Төрийн зөвлөл өмнө нь 30 муж,өөртөө засах орныг хамарсан 5 ээлжийн хил дамнасан цахим худалдааны 105 иж бүрэн туршилтын бүс байгуулж, энэ удааны шинээр батлагдсан 27 газрын хамт одоогоор Хятад улсад нийт 132 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсүүдийг байгуулаад байна. Цаашид хамрах хүрээг өргөжүүлэх нь хил дамнасан цахим худалдааны шинэлэг хөгжилд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх болно.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ, зохион байгуулалтын хувьд, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсэд доорх гурван үндсэн шинж чанар байдаг. Нэгдүгээрт, өргөн хамрах хүрээ. Үндсэндээ улс орныг бүхэлд нь хамарч, хуурай газар, далай, хилийн боомтыг холбосон, зүүн ба баруун бүс нутгийн тэнцвэртэй хөгжүүлсэн хэв маягийг бий болгосон байна. Хоёр дахь нь бүс нутгийн төвлөрөл юм. Гуандүн, Жянсү, Жэжян зэрэг гадаад худалдааны томоохон мужууд болон Бээжин, Тяньжин, Шанхай, Чунчин зэрэг төв засгийн газрын шууд харьяа хотын захиргааг бүрэн хамруулсан байна. Гуравдугаарт, хөгжлийн градиент баялаг. Далайн эрэг орчмын хотууд болон дотоодын зангилаа хотууд аль аль нь байна. Гадаад худалдаанд илт давуу талтай хотууд болон аж үйлдвэрийн онцгой шинж чанартай хотууд бий. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс нь дэлхийн зах зээлийг өндөр түвшинд нээхэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.
-Хил дамнасан цахим худалдаа нь хамгийн хурдацтай хөгжиж, хамгийн их чадавхтай, хамгийн хүчтэй хөдөлгөгч нөлөө бүхий гадаад худалдааны шинэ хэлбэр бөгөөд одоо ч эрчимтэй хөгжлийн үе шатандаа байна гэж Худалдааны яамны Гадаад худалдааны газрын дарга хэлсэн байлаа.
Туршилтын бүсийн бүтээн байгуулалтын ажиллагаа нь цахим худалдааны хөгжлийг ахиулжээ
Шэньжэнь хотын Чяньхай хотын иж бүрэн туршилтын бүсэд хэд хэдэн ухаалаг ангилах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд илгээмжийг нэг нэгээр нь шалгаж, гаалийн рентген аппарат болон CT аппаратыг нэг дэлгэцэн дээр харьцуулж, ухаалгаар дүгнэсний дараа илгээмжийг хэдхэн секунтын дотор тээврийн ачааны машинд хүргүүлж бий билээ.
2016 оноос хойш Шэньжэнь хот хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулах зөвшөөрөл авсны дараа Чяньхай дүүргийн экспортын илгээмжийн хэмжээ 1 тэрбум ширхгийг давж, нийт өртөг 60 тэрбум юаньд хүрчээ.
-Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг байгуулсан нь гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн шинэ боломжуудыг авчирлаа. Шэньжэн хотын гаалийн газрын шинэлэг хяналт дор Шэньжэний хил дамнасан цахим худалдааны төрөл бүрийн арга барилыг Чяньхай хотод хийж гүйцэтгэн, аж ахуйн нэгжүүд паркт менежментийн загвар, бараа бүтээгдэхүүн, логистик зэрэг ажлыг бүхнийг нэгтгэснээр импорт, экспортын бараа бүтээгдэхүүний эргэлтийн үр ашиг ихээхэн сайжирсан гэж Шэньжэнь хотны хил дамнасан худалдааны логистикийн хяналтын төвийн ХХК-ийн дарга Ү Хайбө танилцуулсан байлаа.
Сүүлийн жилүүдэд Худалдааны яам хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсүүдийн хөгжлийг хурдасгаж, “зургаан систем, хоёр платформ" (өөрөөр хэлбэл мэдээлэл солилцох, санхүүгийн үйлчилгээ, ухаалаг логистик, цахим худалдааны зээл, статистик хяналт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ба онлайн нэг цонх, оффлайн иж бүрэн парк болох “хоёр платформ”) байгуулах асуудлыг судалж байна. Үүний зэрэгцээ бүх бодлогын тогтолцооны үндсэн дээр 70 орчим төлөвшсөн туршлага, шинэлэг туршлагыг улсын хэмжээнд хуулбарлаж, сурталчилж байна. Мэдээллийн дагуу шинээр байгуулагдсан иж бүрэн туршилтын бүс нь туршилтын ажлыг үргэлжлүүлж, хил дамнасан цахим худалдааны жижиглэн худалдааны экспортын татвар, жижиглэнгийн импортын хяналт зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Туршилтын бүсийн эрчимтэй хөгжлийн дагуу Хятад улсын хил дамнасан цахим худалдаа ч хөгжлө олж, сайн үр дүнд хүрсэн. Гаалийн газрын статистикийн мэдээгээр, 2017 оноос хойш, Хятад улсын хил дамнасан цахим худалдааны цар хүрээ таван жилийн дотор бараг 10 дахин нэмэгдэж, 2021 он болоход хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ 1.98 их наяд юаньд хүрч, 15 хувь нэмэгджээ. Хил дамнасан цахим худалдаа нь гадаад худалдааны хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ суваг, өндөр чанартай хөгжлийн шинэ эхлэл болж байна.
Төлөвшсөн арга туршлагыг хуулбарлан сурталчилна
Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг нэмж байгуулах давуу талыг ашиглан Нинбө Фашянь логистик ХХК нь гадаад дахь агуулахын бизнесийг зохион байгуулах ажлыг хурдасгаж байна.
2016 онд Нинбө хотын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулагджээ.
-Иж бүрэн туршилтын бүсийн бодлогын дэмжлэгтэйгээр бид хил дамнасан цахим худалдааны аж ахуйн нэгжүүдэд логистикийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор хилийн чанадад нийтийн агуулах барихад анхаарч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бидний компанийн гадаад дахь агуулахын талбай 180,000 ам метр талбайд хүрч, өдөрт дунджаар 50,000 гаруй ширхэг илгээмж нэвтрүүлэх хүчин чадалтай болсон байна. Энэ нь хилийн чанадад олон газар агуулах нээж, мэргэжлийн тээвэрлэлт, агаарын тээвэр, буухиа хүргэлт, гадаадад агуулахын нэг ширхэг хүргэлт болон бусад логистик, түгээлтийн үйлчилгээг үзүүлдэг юм гэж уг компанийн ерөнхий менежер Жүөжянь танилцуулсан байлаа.
Энэхүү удаагийн туршилтын бүсийн цар хүрээний өргөтгөлд Жиндэжэнь балгас тэдний дунд байна.
-Бид хилийн чанад дахь агуулахын дэвшилтэт туршлага, туршлагыг Жиндэжэнь балгасанд авчирч, төвийн бүсийн хил дамнасан худалдагчдад “агуулах ложистик + хилийн чанад дахь агуулах + зам мөрийн хяналт” үйлчилгээг нэг дороос үзүүлж, Хятадын илүү олон бүтээгдэхүүнүүдийг гадаадад гаргахад тусална гэж найдаж байна гэж Жүө Жянь хэлэв.
Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн бүтээн байгуулалт нь инновацид тулгуурласан хөгжлийг баримталж, иж бүрэн туршилтын бүсийн эхний таван багцын төлөвшсөн туршлагыг хуулбарлан сурталчилж, эерэг үр дүнд хүрэх ёстой гэж “санал”-д онцолжээ. Мөн хил дамнасан цахим худалдаа нь уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөх, шинэчлэх, аж үйлдвэрүүдийн дижитал хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж бий бөгөөд хил дамнасан цахим худалдаа нь үргэлжлэн шинийг санаачилж, эрүүл замаар хөгжихийн улмаар гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжинэ гэсэн байна.
Гао Фэн хэлэхдээ, Худалдааны яам дараагийн шатанд шинээр байгуулагдсан иж бүрэн туршилтын бүсийг орон нутгийн гадаад худалдаа, аж үйлдвэрийн онцлогтой хослуулан сурталчлах ажлыг түргэтгэж, тодорхой ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна. Үүний зэрэгцээ, динамик тохируулгын тусламжтайгаар хамгийн шилдгийг нь үлдээхийн тулд цогц туршилтын талбайн үнэлгээ, гарах механизмыг сайжруулна. Дэмжих бодлогыг боловсронгуй болгож, хил дамнасан цахим худалдааны жижиглэн худалдааны импортын жагсаалтыг оновчтой болгож, хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын өгөөж, хил дамнасан цахим худалдааны оюуны өмчийг хамгаалах удирдамжийг судлан боловсруулах болно гэжээ.
