Манай малчин, нүүдэлчин ард түмэн эртнээс амьтдын зан байдлаар цаг агаар шинжиж ирсэн. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд ийнхүү амьтдыг ажиглан цаг агаар хэр ямар байхыг тааварласаар өнөөг хүрчээ. Ингээд цаг агаарыг урьдчилан хэлж өгдөг амьтдыг танилцуулж байна.
Тарвага
1887 оноос эхлэн 02-р сарын 02-ны өдрийг АНУ болон Канад улсууд Тарваганы өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ. Энэ өдөр АНУ-ын мужуудад тарвага ичээнээсээ гарч ирдэг бөгөөд түүний сүүдрийг ажин өвлийн цаг агаар хэр үргэлжлэх, хэзээ хаврын дулаан цаг ирэхийг тооцоолдог байна.
Монголчуудын цаг агаар шинжих уламжлалт аргаас үзвэл тарвага, зурам, оготно ноохой хөеөгөө эрт цуглуулж, эрт ичвэл өвөл эрт болох, хөеөгөө өндөр, цомцгор хураавал цас ихтэй, хөеөн дээрээ чулуу тавьсан бол салхи шуургатай, ширүүхэн өвөл болохын дохио гэдэг Түүнчлэн тэнгэр бүрхэг байхад тарвага хошгорвол тэнгэр цэлмэнэ, нүхнийхээ амсрыг тойруулан чулуу, шороогоор хүрээлсэн байвал бороо орж их үер болохын шинж хэмээн тааварладаг байжээ.
Үхэр
"Almanac" цаг уурын нийтлэлд тариаланчдын хэлснээр үхэр цаг агаарыг урьдчилан хэлэх чадвартай гэжээ. Үхэр идээшлэхгүй хэвтэх нь ихэсвэл байвал эрт бороо орохын шинж. Бух эхэлж бэлчээртээ гарвал бороо орохын шинж, харин үнээнүүд эхэлж бэлчээрт гарвал цаг агаар тодорхойгүй байна. Үхэр бэлчээрт байхдаа аль зүг рүү харж зогсож байгаа нь ч мөн илэрхийлдэг. Жишээлбэл сүүлээ баруун тийш нь шарваж зогссон байвал үүлэрхэг өдөр болно. Харин сүүлээ зүүн тийш шарваж зогссон байвал цаг агаар муудахын шинж гэнэ.
Мэлхий
Хоёр нутагтан амьтад ч бас хүн төрөлхтөнд байгалийн янз бүрийн үзэгдлийг хэлж өгдөг. Мэлхий энгийн үед гуагалдгаасаа илүү чанга, удаан гуаглавал хүчтэй салхи салхилахын шинж. Харин бах мэлхийн хувьд арай өөр. Тэдний амьдардаг цөөрмийн шинж чанар өөрчлөгдвөл тэд нүүх хэрэгтэй болдог ба тэдний энэ шинжээр газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжтой.
Царцаа
Цаг агаарыг урьдчилан таамаглах чадвартай өөр нэг амьтан бол царцаа юм. Тариаланчдын "Almanac" сайтад шинжлэх ухаанч Амос Долбийерын бичсэн "Царцаа бол термометр" хэмээх нийтлэлд 1857 онд царцааны чимээг ашиглан (дээр нь 40-ийг нэмээд) гадаад орчны температурыг тодорхойлдог байсан гэнэ. Хэрэв царцаа 14 секундэд 30 удаа дүнгэнэвэл үүн дээрээ 40-ийг нэмбэл гадаа фаренгейтийн 70 хэм байна гэсэн үг.
Шувуу
Шувууд цаг агаар илэрхийлэх чадвартай гэгддэг эртний түүхүүд олон байдаг. Хэрэв хэрээ хосоороо нисэж байвал цаг агаар сайхан байхыг, харин ганцаараа нисэж байвал цаг агаар муудахыг илтгэдэг. Хэдий энэ яг ч үнэн биш байж болох ч шувуу судлаачид шувууд уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлж чаддаг гэдгийг нотолсон байна.
