solongonews
Хятадын эдийн засаг тогтвортой ахиж байна
2016-06-16 15:14
5-р сард Хятадын эдийн засаг тогтвортой ахив.

Хятадын үндэсний статистикийн газрын 13-нд нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 5 дугаар сард Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хэрэглээ, ажлаар хангах зэрэг эдийн засгийн гол гол үзүүлэлт үндсэндээ тогтвортой байна. Үүний зэрэгцээ бүтцийн зохицуулалт, өсөлтийн хэлбэрээ өөрчилж шинэчлэх ажил ч ахиж байна. Хоёрдугаар хагас жилд Хятадын эдийн засаг үргэлжлэн өсөх ерөнхий хандлагаа хэвээр хадгалж, тогтвортой байдал цаашид ахих болно гэжээ.

Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Үндэсний статистикийн газар 5 дугаар сарын Хятадын улс ардын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг танилцууллаа. Энэ бол мөн үндэсний статистикийн газар сар тутмын тоо баримтыг нийтлэх механизмаа сэргээснээс хойш хийж буй анхны хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, орон сууцны борлуулалт, зах зээлийн борлуулалт зэрэг цуврал баримт бичиг нийтэллээ.

Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лай-Юнь 5 дугаар сарын Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг ерөнхийдөө тогтвортой байдалд ахиж байна гэж дүгнэлээ. Тогтвортой гэдэг нь гол төлөв аж үйлдвэрийн үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, зах зээлийн борлуулалт, ажлаар хангах, юмны үнэ зэрэг 5 талын байдлыг хэлж байна. Үүнд, 5 дугаар сард жилийн эрхний орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг 6 хувиар нэмэгдэж, 4 дүгээр сарынхтай тэнцэж байна. Харин боловсруулах төрлийн нэмүү өртөг, аж үйлдвэрийн цахилгаан зарцуулсан хэмжээ зэрэг үзүүлэлт өнгөрөгч сарынхаас тодорхой хэмжээгээ өсөж, хэрэглээний таваарын жижиглэн худалдсан нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс 10 хувиар өсөж, өнгөрсөн сарынхаас 0.4 нэгжээр нэмэгджээ.

Шэн Лайюнь тэмдэглэхдээ: - “Тогтвортой урагшилж буй"-н дотрох "хошуучлагч" нь гол төлөв бүтцийн зохицуулалт, хөгжлийн хэлбэрийн сайжралт бүгд тогтвортой урагшилж байгаан дээр илэрч байгаа юм.

Тэрээр хэлэхдээ, "Үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалт үргэлжлэн шинэ ахицтай байгаа. Үйлчилгээний салбарын өсөлтийн хурд аж үйлдвэрийнхээс давамгайлсан хэвээр байж, дээд технологийн үйлдвэрлэл, тэргүүний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн өсөлтийн хурд ил тод нэмэгдэж, эзлэх харьцал хэмжээ нь тасралтгүй дээшилж байна. Хөрөнгө оруулалтын бүтэц шат дараатай шилдэг болж байна. Үл хөдлөх хөрөнгө дэх хөрөнгө оруулалтын хэмжээнд дээд технологийн хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт нэлээд хурдтай өсөлтийн хурдаа хэвээр хадгалж, эзлэх харьцал хэмжээ дээшилж, эрчим хүч ихээр зарцуулдаг салбарын хөрөнгө оруулалт, ялангуяа үйлдвэрлэлийн хэт илүүдэлтэй салбарын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд буурч байгаа юм. Хөгжлийн хэлбэрийн сайжралт шинэ ахицтай болсон байна. Оршин суугчдын хэрэглээний чанар чансааны дээшлэлт, хөгжил сайжралтын холбогдох салбарын борлуулалт нэлээд хурдтай өсөлтөө хэвээр хадгалсан байна. Шинэ хөдөлгөгч хүчний хуримтал төвлөрөл хурдтай өсөж байна. Цахим хэлбэрийн жижиглэн худалдааны хэмжээ нэлээд хурдтай өсөлтөө хэвээр хадгалж, шинэчлэл хийж буй гол цогцууд ихээр нэмэгдэж байна" гэжээ.

2015 оны эцсээр болсон төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаас тогтоохдоо, энэ онд Хятад улс хангалт бүтцийн өөрчлөлтийг түргэн урагшлуулж, өөрчлөлтийн гол үүрэг бол хэт үйлдвэрлэл, саад бэрхшээл, илүүдэл нөөц зэргийг арилгаж, өөрийн өртгийг бууруулж, дутуу зүйлээ нөхнө гэсэн байна. Шэн Лай-Юнь үзэхдээ, Хятадын хангалт бүтцийн чанартай өөрчлөлт анхан шатны амжилт гаргасныг мөн өдөр нийтэлсэн эдийн засгийн үзүүлэлтүүдээс харж болох юм гэжээ.

Үйлдвэрлэлийн байдлаас үзвэл, 1-5 дугаар сард нүүрсний гаралт 8.4 хувиар буурч, хар төмөрлөгийн гаралт 1.4 хувиар буурчээ. Агуулах дахь хадгаламжийг буруулах нь үр ашигт хүрч, 4 дүгээр сарын эцсийн байдлаар аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн агуулах дахь бүтээгдэхүүн 1.2 хувиар буурчээ. Энэ нь 2010 оноос хойш анх удаа сөрөг өсөлт гарч байгаа явдал болно. Газар эдэлбэрийн агуулах дахь хадгаламж ч хэдэн сар дараалан буурсан байна. Өөрийн өртгийг буруулах талаар бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1-4 дүгээр сард өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.24 хувиар буурсан байна. Энэ оны 1-5 дугаар сар хүртэлх дэд бүтцийн хөрөнгө оруулалт 1-4 дүгээр сарынхаас 1 нэгжээр өссөн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл