
Эрээн-Манжуур чиглэлийн аяллын шугамыг Хуа Шиа компани эрхлэн ажиллуулж байгаа бөгөөд 87 суудал бүхий G52685/2686 маркийн нисэх онгоцоор долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт нислэг үйлдэн зорчигчдод үйлчилж байна. Нислэг Хөххотоос-Эрээн, Эрээнээс-Манжуур чиглэлээр дамжин аялах юм. Энэ чиглэлийн анхны нислэгийн тасалбарын 61 хувь нь борлогджээ.

Эрээн, Манжуур хоёр хот нь ӨМӨЗО даяар ердөө хоёрхон байдаг БНХАУ-ын "Нээн хөгжүүлэх туршилтын чухал тойрог" юм. Агаар аяллын шинэ шугам ашиглалтад орсноор хоёр хотын харилцаа холбоог сайжруулж, олон улсын худалдаа, банк санхүү, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Мөн Эрээн хотын аялал жуулчлалын салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгөх болно.
Энэ жилийн 7, 8 дугаар сард Эрээнээс Улаан-Үүдээр дамжин Эрхүү хүрэх, Эрээнээс Улаанбаатар хүрэх аяллын тусгай шугам ашиглалтад орж, дотоодод Эрээнээс Хайлаар, Тай-Юань, Жинань, Ханжөү хүрэх агаарын тусгай шугам ашиглалтад орсон байна.
