Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Банкны ТУЗ-ийн дарга Чэн Сичин танилцуулахдаа: 2018-2024 оны хооронд, Хятадын Банк 30 тэрбум юанийн хөрөнгө гаргаж, цас мөсний салбарыг өргөжүүлэн хөгжүүлж, Хятадын 30 сая гэр бүл, 100 сая хүнийг дайчлан цас мөсний спортоор хичээллүүлж, өвлийн олимпын сурталчилгаа, үйлчилгээ, олон нийтийн чанартай цас мөсний биеийн тамирын үйл ажиллагаа, цас мөсний салбарын хөгжил зэрэг гурван том бодит төлөвлөгөөг урагшлуулна. Үүнд өвлийн олимпын сурталчилгаа, үйлчилгээний төлөвлөгөө нь голцуу өвлийн олимпын наадам, баг тамирчдад үйлчилнэ. Олон түмний чанартай цас мөсний биеийн тамирын үйл ажиллагааны төлөвлөгөөний хувьд, Хятадын Банкны гадаад дотоод эх баялгийг дайчилж, нийгэм, олон нийтээрээ цас мөсний спортоор хичээллэхийг ахиулна. Цас мөсний салбарын хөгжлийн төлөвлөгөөний хувьд, тэмцээнийг голлон зохион байгуулах газрын том чухал төсөл, цас мөсний аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжинэ гэжээ.
Цас мөсний спортыг дэмжинэ
2018-03-27 20:58
Хятадын Банкны албаны хүн 03-р сарын 27-нд Бээжин хотноо мэдэгдэхдээ: - Манай банк 30 тэрбум юань гаргаж, Хятадын цас мөсний спорт, цас мөсний салбарын хөгжлийг дэмжинэ гэжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
