solongonews
“Хятад улс - Улаанцав номерт” Хятад, Орос, Монголын жуулчлалын тусгай галт тэрэг аялж эхэллээ
2019-09-04 15:39
“Хятад улс- Улаанцав номерт” Хятад, Орос, Монголын жуулчлалын тусгай галт тэрэг аялж эхлээд байна.

   Сүүлийн өдөр, “Хятад улс - Улаанцав номерт” Хятад, Орос, Монголын жуулчлалын тусгай галт тэрэг Жи Нин өртөөнөөс аялж, 144 жуулчин тээвэрлэн Эрээн хот, Монгол Улс, ОХУ-ыг дамжсан 11 өдрийн хугацаатай аяллаа эхлүүллээ.

Улаанцав хотын Соёл, жуулчлал, спортын товчоо болон Хөххотын Төмөр замын товчооны Люй Гуан компани хамтарч энэхүү галт тэргийг аялуулсан байна. Тус галт тэрэг нь Бугат хотоос аяллаа эхлүүлж Улаанцав, Эрээн, Монгол Улсын Замын-Үүд, Оросын Байгал нуурт хүрч, 8 хотоор дамжин зам дагуух Монгол Улсын Тэрэлж, Үндэстний зан заншлын музей, Байгал нуур зэрэг 26 үзмэрийн бүсийг сонирхуулна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл