Олон хүмүүс ийм байдалтай байдаг, өөрөөр хэлбэл цаг агаар хүйтэн үед гар хөл нь даардаг. Ялангуяа, эмэгтэйчүүд унтаж байхад бие нь дулаацдаг, гэхдээ гар хөл нь маш хүйтэн байдаг, гар хөл нь үргэлж хүйтэн байх хүмүүс хэрхэн сайжруулах вэ? Ямар хоол ашигтай вэ?

Хүйтэн гар, хөлийг хэрхэн сайжруулах вэ
1. Дулаан байлгахад анхаар
Өнөө үед олон хүмүүс сайхан харагдахын тулд цаг агаар хүйтэн байхад тэд нэг их өмсдөггүй. Энэ нь бидний биед хүйтэн агаар орох магадлал маш өндөр бөгөөд энэ нь биед удаан хугацаанд хүйтэн, чийг их хэмжээгээр хуримтлагдахад хүргэдэг. Цусны эргэлт муу байгаагаас болж хөлний үзүүрт дулаан дамжихгүй гар хөл хүйтэн болох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед мөн хэрх өвчин тусах зэрэг шинж тэмдэг илэрч биед тодорхой хор хөнөөл учруулдаг. Жирийн үед хүн бүр дулаацах ажлаа сайн хийж, хүйтний эрч чангарах үед биедээ хүйтэн хийг оруулахгүйн тулд илүү их хувцас өмсөх хэрэгтэй.
2. Хоолны дэглэмдээ анхаар
Халуун цаг агаарт хүмүүс хөлөрч дандаа мөстэй ундаа уудаг. Энэ нь гар хөлийн хүйтэнд улам хурцатгах магадлал өндөр. Өвлийн хүйтэн улиралд өөхлөг хоол хүнсээр хооллох. Гемоглобины хэмжээ буурсан үед төмрөөр баялаг хоол хүнс идэхийг хичээнэ (мах, какао). Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд йодоор баялаг хүнс заавал хэрэглэх (далайн байцаа, далайн давс, загас болон далайн бусад хүнсний бүтээгдэхүүн).

3. Тохиромжтой дасгал хийх
Өнөө үед хүмүүс асар хурдацтай амьдарч байна.Тэд өдөр бүр хичээл, ажил гээд маш завгүй байдаг мөртөө нэг суулт нь бүтэн өдөр болдог. Хөдөлгөөнгүй удаан суувал хий, цусны хурд удааширна. Хий, цус нь хүний эрүүл мэндийн үндэс болдог мөртөө хий, цус дутмаг байвал биеийн эд эрхтнийг амархан гэмтээж, үйл ажиллагаа суларч, эцсээс нь хүйтний эрч бий болно. Хүйтэн гар хөлтэй найзууд өдөр бүр биеэ дулаацуулахын тулд зөв дасгал хийх цаг гаргах хэрэгтэй. Үүнд Гүйлт, аэробек, хурднаар алхах, сэлэлт, дугуй унах эсвэл өөрт тохирох спортын идэвхтэй төрлийг сонгоно.
4.Аль болох их ус уу.
Цусны эргэлтээ сайжруулахын тулд та өдөрт 8-аас багагүй аяга ус уух хэрэгтэй. Ус уух нь таны биеэр тэжээллэг бодис болон хүчилтөрөгчийг биеийн бусад эрхтэн, эд эсэд тараахад тустай ба биеийн эд эсүүд зохих хэмжээгээр чийгшинэ.
