Гаалийн ерөнхий газраас 12-р сарын 07-ны өдөр гаргасан мэдээллээр 2022 оны эхний 11 сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт импорт, экспортын үнэ 38.34 триллион юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 21.84 триллион юань байсан нь 11.9 хувиар өсөж, импорт 16.5 триллион юань байсан нь 4.6 хувиар өссөн юм. Худалдааны илүүдэл 5.34 триллион юань байсан нь 42.8 хувиар тэлжээ.

Эхний 11 сард АСЕАН, Европын Холбоо, АНУ зэрэг худалдааны томоохон түншүүдэд Хятадын импорт, экспорт өсөлтийн чиг хандлагыг хадгалав. Үүнд АСЕАН нь Хятадын худалдааны хамгийн том түнш болохоор хоёр талын худалдааны нийт үнэ 5.89 триллион юаньд хүрч, энэ нь 15.5 хувиар өссөн байж Хятадын гадаад худалдааны нийт үнийн 15.4 хувийг эзэлсэн юм. ЕХ нь Хятадын хоёр дахь том худалдааны түнш байж худалдааны нийт үнэ 5.17 триллион юаньд хүрч, энэ нь 7 хувиар өссөн байна. АНУ нь Хятадын гурав дахь том худалдааны түнш мөртөө нийт худалдааны үнэ 4.62 триллион юаньд хүрсэн байж, энэ нь 4.8 хувиар өссөн юм. Эхний 11 сард Хятад, Оросын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.0 хувиар нэмэгдэж, 172.406 тэрбум америк долларт хүрсэнд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцгой анхаарал хандуулсан байна.
