solongonews
Хөнгөн үйлдвэр чанартай хөгжил рүү тэмүүлж байна
2022-06-20 13:00
Хятад улс 100 гаруй төрлийн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна

 Саяхан Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам, Экологи, байгаль орчны яам, Худалдааны яам зэрэг Зах зээлийн зохицуулалтын газартай хамтран "Хөнгөн үйлдвэрийг өндөр чанартай хөгжүүлэхэд чиглүүлэх заавар" (цаашид “Заавар” гэх)-ыг гаргаж, 06-р сарын 17-ны өдөр ҮХААЯ-наас хэвлэлийн бага хурал хийж, "Заавар"-ны холбогдох нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тогтвортой хөгжил, урт хугацааны үр өгөөж

 Хөнгөн үйлдвэр бол Хятад улсын үндэсний эдийн засгийн уламжлалт давуу тал иөртөө хувийн чухал салбар болох юм. Хөнгөн үйлдвэр нь үндэсний эдийн засгийн 20 үндсэн ангилал, 68 дунд түвшний үйлдвэрүүдийг хамарч, бүрэн хэмжээний ажлын байр 35 сая байж, 2020 онд 3.847 сая аж үйлдвэрийн аж ахуйн нэгж байгаагийн 720 мянга нь хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгж гэж ойлгож болно. Хөнгөн үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг дэмжих зорилгоор тогтвортой хөгжил, урт хугацааны үр өгөөжийг өгөх хэд хэдэн чухал арга хэмжээг " заавар"-т дэвшүүлэв. Үүнд шинжлэх ухаан, технологийн инновацийн стратегийн дэмжлэгийг бэхжүүлэх, өндөр чанартай хангамжийн системийг бий болгох, аж үйлдвэрийн сүлжээний шинэчлэлийн түвшинг дээшлүүлэх, ногоон ба нүүрстөрөгч бага ялгаруулдаг өөрчлөлтийг сурталчлах, үйлдвэрлэлийн экологийг оновчтой, уялдаатай хөгжүүлэх зэрэг таван үндсэн зорилттой.

 Хөнгөн үйлдвэрийн сүлжээг шинэчлэх ажлыг дэмжинэ. Аж үйлдвэрийн дэвшилтэт баазыг дэмжиж, гол бүтээгдэхүүн, үйл явцын "нэг цэгийн" хэрэглээний төлөвлөгөөг хэрэгжүүлэн,  хуванцар бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс болон бусад үйлдвэрлэлийн өндөр зэрэглэлийн тусгай тоног төхөөрөмжийг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн гинжин хэлхээг эрчимжүүлж, гинжин хэлхээг бэхжүүлэн, сүүн бүтээгдэхүүн, лаазалсан хүнс, дарс үйлдвэрлэл, үр тариа, газрын тос болон бусад үйлдвэрлэлийн өндөр чанарын түүхий эдийн бааз байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Дижитал өөрчлөлтийн хэрэгжилтийг гүнзгийрүүлж, хөнгөн үйлдвэрийн ухаалаг үйлдвэрлэлийн үлгэр жишээ үйлдвэрүүдийг олноор байгуулж, дижитал хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үйлчилгээнд чиглэсэн шинэ үйлдвэрлэлийн загварыг боловсруулж, хөнгөн үйлдвэр, орчин үеийн үйлчилгээний салбарын гүн гүнзгий уялдаа холбоог дэмжинэ.

  Хөнгөн үйлдвэрийн ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг өөрчлөлтийг дэмжинэ. Ногоон хөгжлийг хурдасгаж, хог хаягдлыг дахин боловсруулахыг дэмжин, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Ногоон үйлдвэрлэлийн системийг цогцоор нь бүрдүүлж, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүч их зарцуулдаг тоног төхөөрөмж, процессоос татгалзахад чиглүүлнэ. Ногоон бүтээгдэхүүний хэрэглээг удирдан чиглүүлж, эрчим хүчний хэмнэлттэй агааржуулагч, хөргөгч, ус халаагч, өндөр үр ашигтай гэрэлтүүлгийн бүтээгдэхүүн, мууддаг материаллаг бүтээгдэхүүн зэрэг ногоон, эрчим хүч хэмнэдэг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний хэрэглээг сурталчлж, нөхцөл байдал зөвшөөрөгдсөн газруудыг дэмжин, ногоон ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслээр хөдөө орон нутагт худалдаална.

   Өндөр чанартай хангамжийн системийг бий болгоно. Инновацийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох функциональ хоол хүнс, хүүхдийн бүтээгдэхүүн, хөгшрөлтөд тохирсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг эрчимтэй хөгжүүлэн, салбарын онцлогт тулгуурлан сайжруулах, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ. Чанарын баталгааны түвшинг дээшлүүлж, чанарын зөв удирдлагын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Брэндийг хөгжүүлэх үйлчилгээг бэхжүүлж, үйлдвэрлэл, бүс нутаг, бүтээгдэхүүн гэсэн гурван хэмжигдэхүүнийг тойрсон брэндийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Бизнесийн шинэ загваруудыг сурталчилж, эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний зохицуулалтаас үүдэлтэй уламжлалт үйлдвэрлэлийн загварыг шинэ загвар болгон өөрчлөхийг дэмжих хэрэгтэй.

Иж бүрэн хүч чадлын тогтвортой өсөлт

Энэ тухай Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Хэрэглээний барааны аж үйлдвэрийн газрын дарга Хэ Ячюн хэлэхдээ: 

-Олон жил хөгжсөний эцэст эх орон маань жинхэнэ хөнгөн үйлдвэрийн орон болов. 2021 онд Хятад улсын хөнгөн үйлдвэрийн нэмүү өртөг үндэсний аж үйлдвэрийн нэмүү өртгийн 16.9 хувийг бүрдүүлж, 100 гаруй нэр төрлийн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийд нэгдүгээрт бичигдэжээ.

 "Арван гуравдугаар таван жил"-ээс хойш Хятад улсын хөнгөн үйлдвэрийн иж бүрэн хүчин чадал тасралтгүй нэмэгдэв.

 Үйлдвэрлэл тогтвортой, хурдацтай өсөлтийг хадгалав. 2016-2019 онд хөнгөн үйлдвэрийн тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үндсэн орлого 2016-2019 онд жил бүр 5.9 хувиар өсөж, нийлмэл өсөлтийн хурд 2020-2021 онд 6 хувиар өсөв.  "Гурван бүтээгдэхүүн" стратегийг хэрэгжүүлснээр гайхалтай үр дүнд хүрсэн байна. Хөнгөн үйлдвэрүүд "төрөл төрүүлэх, чанарыг сайжруулах, брэнд бий болгох" стратегийн хэрэгжилтийг эрчимтэй дэмжиж, хөнгөн үйлдвэрийн өргөн хэрэглээний барааны нэр төрлийн баялаг, чанарын ханамж, брэнд танигдах байдал эрс сайжирав. Үндэсний эдийн засагт хэрэглээний түлхэц үзүүлэх нөлөөг үр дүнтэй нэмэгдүүлж байна.   Инноваци хийх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэж байна. 2021 он гэхэд хөнгөн үйлдвэрийнхэн 40 "Үйлдвэржсэн шинэ үйлдвэрлэлийн үндэсний үлгэр жишээ бааз"-ыг бий болгож, 2021 онд залуу аж үйлдвэрийн салбар дахь дижитал судалгаа, боловсруулалтын хэрэгслийн нэвтрэлт болон үйлдвэрлэлийн цахим худалдааны нэвтрэлтийн түвшин тус тус 76.9 хувь ба 69хувь болж, улсын дунджаас 2.2 ба 3.4 пунктээр нэмэгдэв. Сүлжээнд суурилсан хамтын ажиллагаа, үйлчилгээнд суурилсан үйлдвэрлэл, хувийн тохируулга зэрэг шинэ загваруудыг ашигласан хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь салбарын тэргүүн эгнээнд жагсаж, улсын дунджаас 3.5, 2.2 ба 3.7 пунктээр нэмэгдсэн байна.

 Аж үйлдвэрийн кластеруудын хөгжлийн түвшин дээшлэв. 2021 оны байдлаар хөнгөн үйлдвэр нь 37 үйлдвэрийг хамарсан нийт 290 онцлог бүс нутаг, аж үйлдвэрийн кластерийг хөгжүүлж, улс даяар 24 муж, өөртөө засах орон, хотын захиргаанд тархсан байна. 2021 онд аж үйлдвэрийн залуу бүс нутаг, аж үйлдвэрийн кластеруудын үйлдвэрлэлийн үнэ тогтоосон хэмжээнээс дээш хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 40 хувийг эзлэв.

 Ногоон хөгжил гайхалтай үр дүнд хүрч байна. Ногоон үйлдвэр, ногоон цэцэрлэгт хүрээлэн, ногоон хангамжийн сүлжээг эрчимтэй байгуулна. "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд ногоон байгууламжийн 357 үйлдвэр, ногоон хангамжийн сүлжээний менежментийн 44 үлгэр жишээ аж ахуйн нэгж байгуулж, ногоон дизайны бүтээгдэхүүний 27 стандарт, 818 ногоон дизайны бүтээгдэхүүнийг зарлав.

Тогтвортой өсөлтөө хөдгалж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй

 Дотоодын цар тахал, олон улсын хүнд хэцүү нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр хөнгөн үйлдвэрийн салбарт түүхий эдийн үнийн өсөлт, ложистик муу, эрэлт багасах зэрэг хүндрэлүүд тулгарч байна.

 Хэ Ячюнгийн үзэхээр:

- Хятад улсын хөнгөн үйлдвэрийн тогтолцоо бүрэн дүүрэн, туслах хэрэгслүүдээр бүрэн хангагдан, тэсвэр хатуужилтай, ялангуяа хөнгөн үйлдвэр нь хүнс, хувцас, орон сууц, хэрэглээ, тээвэр зэрэг хатуу салбар болохын хувьд удаан хугацааны туршид өөрчлөгдөөгүй хэвээр байж, зарим салбарууд тодорхой өсөлтөд хүрэв. 01-р сараас 05-р сар хүртэл батерей, тоглоом, дарс үйлдвэрлэл зэрэг салбарын нэмүү өртөг хоёр оронтой тоогоор өссөн байна. Хөнгөн үйлдвэрийн гол нэрийн 8 нэрийн барааны экспортын нийт дүн 188.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсөж, ачаа тээш, гутал, тоглоомын экспортын өсөлт 20 хувиасдавсан байна.

 2025 он гэхэд хөнгөн үйлдвэрийн эдийн засгийг тогтвортой ажиллуулж ,шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд шинэ нээлт хийн, үйлдвэрлэлийн бүтцийг тасралтгүй оновчтой болгож байна. Брэндийн өрсөлдөх чадвар ба аж үйлдвэрийн сүлжээний шинэчлэлийн түвшин тасралтгүй дээшилж, ногоон хөгжилд шинэ ахиц дэвшил гарав.

 Хэ Ячюн танилцуулахдаа: 

- Саяхан, Төрийн зөвлөл эдийн засгийг тогтворжуулах 6 чиглэлээр 33 зүйлийн багц арга хэмжээ нийтэлжээ. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гинжин хэлхээг хадгалах, тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх, хэрэглээг дэмжих хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. Аж ахуйн нэгжүүдэд туслах олон төрлийн бодлого хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдэд ашиг тусаа өгөхийн үр нөлөө аажмаар илэрч байх мөртөө, оны сүүлийн хагаст хөнгөн үйлдвэрийн салбар тогтвортой, хурдацтай хөгжихөд итгэлтэй байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл