Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 12-р сарын 22-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Ларовтой утсаар ярив.
Ван И хэлсэн үгэндээ: Хятад, Оросын харилцаа өндөр түшвшин болон онцгой шинж чанарыг хадгалж байна. Энэ онд хоёр орон цар тахлаас сэргийлэх хамтын ажиллагаанд харилцан туслалцаж, ажил хэрэгч хамтын ажиллагаанд харилцан дэмжиж, хялбархан олдоогүй маш олон үр бүтэмжид хүрсэн юм. Хоёр тал мөн олон талт үзлийг баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг удирдан дагуулж, улс төрийн вирустэй тэмцэж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамтаар хамгаалав гэжээ.
Ван И хэлэхдээ, ирэх он нь Хятад, Орос хоёр орны хувьд бүгдэд маш онцгой ач холбогдолтой жил юм. Хятад улс дунд зэргийн орлоготой нийгэм болгон бүх талаар бүтээж байгуулж, эхний зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэн, социалист орчин үеийн улс орон болгон бүтээн байгуулах шинэ замналаа эхлүүлэх болно. ОХУ-ын хувьд “2030 он хүртэлх улс орны хөгжлийн зорилт”-оо бүх талаар ахиулах юм. Хоёр тал Хятад, Орос харилцан нөгөө талынхаа стратегийн түшиг дэмжлэг болох, харилцан хөгжлийн боломж хангах онцлог давуу талыг сайтар хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ арга зам, арга хэмжээгээр хоёр орон хөгжин дэвшихийг дэмжих ёстой юм гэв.
Сергей Лавров хоёр орны харилцааны энэ оны ахиц амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ: цар тахал гарсан нөхцөл байдалд Орос, Хятад хоёр орон дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, улс төрийн итгэлцэл болон олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа улам гүнзгийрэв. Цар тахлын эсрэг тэмцсэн хоёр орны хамтын ажиллагаанд Оросын тал сэтгэл хангалуун байна. Хоёр тал цаашид ч стратегийн хамтын ажиллагаагаа нягтруулж, ирэх онд болох “Орос, Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 20 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг хамтдаа сайтар зохион байгуулж, хоёр орны харилцааны ирээдүйг хамтаар нээхийг хүсэж байна гэв.
