solongonews
Зорчигч тээврийн хэмжээ 17 саяд хүрэв
2021-01-31 20:46
Зорчигч тээврийн хэмжээ 17 саяд хүрэв.

        01-р сарын 30-ны өдөр бол Хятадын Хаврын баярын тээвэрлэлтийн үеийн гурав дахь өдөр юм. Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах нэгдсэн механизмын Хаврын баярын ажлын хэсгээс энэ сарын 30-ны өдөр Хятадын зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 17 сая 279 мянгад хүрсэн гэж мэдээлсэн байна.

Үүний дотор 2 сая 963 мянга нь төмөр замаар, 13 сая 530 мянга нь авто замаар, 298 мянга нь усан замаар, 488 мянга нь иргэний нисэх онгоцоор тус тус зорчсон байна. Түүнчлэн Хятадын хурдны замын хөдөлгөөнд 26 сая 993 мянган тээврийн хэрэгсэл зорчив.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл