solongonews
Хөххот олон нийтийн авто машинтай боллоо
2017-08-14 21:34
Олон нийтийн 100 авто машин Хөххотод үйлчилж эхэллээ.

   Олон нийтийн дугуй тэрэг, олон нийтийн шүхэр, олон нийтийн авто машин гээд сүүлийн үед нийгэм нийтээрээ хуваалцаж, олон нийтээрээ эдлэх дундын эд хөрөнгө газар авч эхэллээ. Хөххот ч гэсэн хөл хөдөлгөөнөөс хоцролгүй, олон нийтийн “Бяцхан шар дугуй тэрэг” ашиглаж эхэлсэн бол сүүлийн өдрүүдэд анхны бүлэг шинэ эрчим хүчний олон нийтийн авто машиныг ашиглалтад оруулаад буй байгаа юм байна.

Олон нийтийн авто машиныг ашиглахыг хүсвэл эхний алхамд АПП-ийг татаж, бүртгүүлээд, 1000 юаний батлан даах мөнгө тушаахад л машиныг ашиглах боломжтой.

Төлбөрийн хувьд цагаар тооцоолох болон газраар тооцоолох хоёр төрөл бий. Нэг минут тутамд 0,13 юань, км тутамд 1 юань бөгөөд туршилтын хугацаанд 50 хувийн хямдралтай. Жишээ нь, 30 минутад 20 км аялсан тохиолдолд 3.9 + 10, нийт 13.9 юань төлөх юм байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл