solongonews
Таны дотор эрхтнийг цэвэрлэж, хорт хавдраас сэргийлэх энгийн жорууд
2017-12-19 16:03
Хүний хамгийн том баялаг юу гээч? эд хөрөнгө биш, эрүүл мэнд юм.

        Та эрүүл байснаар хийж бүтээнэ, амжилтанд хүрнэ, бусдыг хайрлана, бусдаар хайрлуулна. Үр хүүхэд, эцэг эхээ зовоохгүй, өөрөө ч зовохгүй. Иймд ажиллаж, амрахдаа ч эрүүл мэндээ анхаарч байх нь зүйтэй болов уу. Эрүүл байх их энгийн, доорх ногоонуудыг хольж идэж, жүүс хийж уухад л хангалттай. Ингээд эрүүл мэнддээ хайртай хүн бүрт доорх 31 зөвлөгөөг хүргэж байна. Та эндээс өөрт хэрэгтэй зөвлөгөөнүүдээ авч хэрэгжүүлээрэй.

​1. Хүч тамираа сэргээе гэвэл - ¼ хэмжээтэй нимбэг, бэрсүүт жүрж, жүржийг шахаж шүүсийг нь хольж уугаарай.

2. Хүйтэнд - ½ хэмжээтэй нимбэг, ¼ хэмжээтэй жүрж болон шилэн аяганы ¼ хэмжээтэй цэвэр ус хольж уувал дархлаа сайжирч, ханиад хүрэхгүй.

3. Жингээ хаяхыг хүсвэл - хүний биед хор болдог хөнгөн зууш идэлгүй, ½ хэмжээтэй ягаан бэрсүүт жүрж, хоёр ширхэг алимны шүүсийг гаргаж ууж, жимсийг нь идээрэй.     

4. Цусыг цэвэршүүлэхэд - 3 ширхэг шүүслэг алим, 8 ширхэг гүзээлзгэний шүүс уугаарай.

5. Царай зүсээ сайжруулья гэвэл - 2 багц ногоон юм уу хар усан үзэм, 8 ширхэг гүзээлзэгэнэ.

6. Эрүүл мэндийг сайжруулахад - Тус бүр нэг ширхэг хан боргоцой, лийр, илжгэн чихийг сайтар жижиглэн хэрчиж хольж идэх.

7. Дархлалыг дэмжихэд - 1 багц яншуй, хагас багц хүрэн манжингийн навч, улаан буудайн нахиа, алим, 3 ширхэг лууван, нэг багц цоохор майлз.

8. Мэдрэлийн систем бэхжүүлэхэд - 100 гр байцаа, 2 багц цоохор майлз, тал ширхэг улаан лооль.

9. Арьсыг эмчилж, өнгө зүстэй болгоход - 6 лууван, тал ширхэг болгар чинжүү.

10. Цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлэхэд - Бууцайн зургаан ширхэг навч, яншуйны 4 мөчир, шанцайны 4 навч, ¼ хэмжээтэй сармаг манжин, 5 лууван.

11. Биеийг хорт бодисоос цэвэрлэхэд - 2-3 ширхэг лууван, тал ширхэг өргөст хэмх, хагас багц хүрэн манжингийн навчаар жүүс хийж уух.

12. Гэдсийг цэвэрлэхэд - 100 гр байцаа, 2 багц цоохор майлз, тал ширхэг улаан лооль. 

13. Ясыг бэхжүүлэхэд - Яншуйны 4 мөчир, тал хэмжээтэй алим, 5-6 лууван, байцааны 4 ширхэг хавтас.

14. Хумс бэхжүүлэхэд - 6 лууван юм уу хагас парснип (parsnip) 

15. Нойргүйдээд байвал - 2 багц цоохор майлз, нэг багц яншуй, 5 лууван.

16. Эрүүл биетэй болоход - 6 лууван, хагас багц хүрэн манжингийн навч

17. Дуу авианд - Тал ширхэг хүрэн манжин, яншуйны голоос гаргаж авсан шүүс, 6 лууван.

18. Нүдний улайлтыг бууруулахад - 6 лууван, тал хэмжээтэй байцаа. 

19. Гэдсэнд - 120 гр амтат гоньд, 30 гр хүрэн манжингийн навч, 2 алим

20. Бүх биеийн эрүүл мэндэд - 5 лууван, 1 алим, 1 багц яншуй, 1 ширхэг хальсалсан төмсний шүүс юм уу 5 лууван, 5 алим, 1 багц яншуйны шүүс уух. Эсвэл 3 багц яншуй, 6 лууван, хагас багц хүрэн манжингийн навчны шүүс уух.

21. Уушигнаас хорыг гадагшлуулахад - Яншуйны 4 иш, усан крессийн 4 иш, 5 лууван, дөрөвний нэг хэмжээтэй төмс.  

22. Дархлааг бэхжүүлэхэд - 1 багц яншуй, хоёр хумс сармис, 6 лууван, цоохор майлзын 2 иш.    

23. Хумсыг бэхжүүлэхэд - Байцааны 3 ширхэг хавтас, дөрөвний нэг хэмжээтэй болгар чинжүү, 4 лууван, нэг ширхэг жижиг өргөст хэмх.

24. Арьсыг зөөлөн толигор болгоход - 1 алим, 1 ширхэг цагаан гаа, 5 лууван.

25. Нойр булчирхайнд - Алим, 60 гр брюссель байцаа, 4 лууван, шанцайны 5 навч.

26. Тонусд - 6 лууван, яншуйны 5 иш.  

27. Мэдрэлийн системийг сэргээхэд - 2 аяга хан боргоцой, цоохор майлзын 2 мөчир.  

28. Эрүүл мэндийг сайжруулахад - 5 лууван, 1 алим, дөрөвний нэг хэмжээтэй хүрэн манжингийн навч.

29. Хүйтнээс ангижирахад - 5 лууван, 1 алим, 1 цагаан гаа.

30. Арьсыг цэвэрлэхэд - бууцай, сармаг манжингийн навч, 6 лууван, 3 ногоон чинжүү, байцаа.

31. Биеийг сэргээхэд - 3 цагаан лууван, 1 ширхэг багваахай цэцэг (dandelion), 2 аяга хан боргоцой. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл