"Баруун нутгийн амтат дарснаас амсаж, үзэсгэлэнт Шиньжян нутгаар аялцгаая" сэдэвт 2016 оны Шиньжяны торгоны замын усан үзмийн дарсны анхны баяр наадам саяхан Шиньжяны Баянголын Монгол үндэстний өөртөө засах жөүгийн Корла хотод нээгдэв.
Энэ удаагийн усан үзмийн дарсны баяр хоёр хоног явагдана.Гол үйл ажиллагаа Корла хотод зохиогдохоос гадна Харшар, Хошууд хоёр сяньд салбар арга хэмжээнүүд болох юм. Нээлтийн ёслолд Шиньжяны олон газрын захиргаа болон компани нэгж усан үзмийн дарсны үйлдвэрлэлтэй холбоотой 1 тэрбум 245 сая юаны өртөгтэй 21 төсөлд гарын үсэг зуржээ. Шиньжян нь "усан үзмийн өлгий нутаг" гэдгээрээ алдартай. Олон төрөл зүйлийн усан үзэм тарьж ургуулах нөхцөл боломжтой бөгөөд Хятадын дарс нэрэх усан үзэм тариалах хамгийн том бүс нутаг юм. Үүний зэрэгцээ Шиньжяны усан үзмийн дарсны аж үйлдвэрлэл 50 гаруй жилийн хөгжиж, өдгөө усан үзэм тарих, дарс нэрэх, борлуулах, шинжлэх ухаан технологийн баталгаа, брэндийн бүтээн байгуулалт зэрэг аж үйлдвэрлэлийн системийг анхлан бүрдүүлсэн байна.
