
Өвөр Монголын Өөртөө Засах Оронд 520 үндэстний дунд, бага сургууль бий. Тус сургуулиудад суралцаж буй сурагчдын тоо 355 мянгад хүрч, Өвөр Монголын хэмжээний дунд бага сургуулийн ерөнхий тоо болон сургуульд суралцаж буй сурагчдын тооны 17.51 хувь ба 14.15 хувийг эзэлж байна. Үүнд, хоёр хэлээр хичээллэж байгаа үндэстний дунд бага сургууль 465 байдаг бол тухайн сургуульд суралцаж буй сурагчдын тоо 219 мянгад хүрсэн байна.
Өвөр Монголын 57 их дээд сургуулиас 24 их дээд сургууль нь хоёр хэлээр хичээллэх 104 тусгай мэргэжил болон үндэстний цөөнхийн сурагчийн бэлтгэл ангитай болж, суралцаж буй оюутнуудын тоо 40 мянгад хүрч, Өвөр Монголын хэмжээнд их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ерөнхий тооны 9.65 хувийг эзэлж байна.
