Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Хятадын Батлан хамгаалах яамны сайд Үй Фэн хэний урилгаар Америкийн Батлан хамгаалах яамны сайд Матисс Хятадад 06-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд айлчлах болно. Төрийн ба цэргийн талын удирдах албатууд Матисстай уулзалт хийж, хоёр орны цэргийн харилцаа ба хамтын ашиг сонирхол бүхий асуудлаар санал солилцох юм.
Хятад, Америкийн цэргийн харилцааг эрүүл бөгөөд тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны хамтын ашиг тустай нийцэж байгаа бөгөөд олон улсын нийгмийн хамтын хүсэл хүлээлт болно. Хятадын тал Америктай цэргийн салбарт харилцаа байгуулахыг дээд хэмжээнд хүндэтгэж байгаа бөгөөд хоёр орны цэргийн харилцааг бэхжүүлэхийг Хятад, Америк хоёр улсын харилцааг тогтвортой байлгах чухал хүчин зүйл болгоход хамтдаа хүчин зүтгэл үзүүлэхийг хүсэж байна гэлээ.
