эзэн хэн бэ?
Уламжлал болон зохион байгуулагдаад 6 дахь жилийн нүүрээ үзэж буй олон улсын монгол бөхийн “Алтан бүс”-ийн тэмцээн нь энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр ӨМӨЗО-ы Ордос хотын Спортын ордонд болсон юм.

Тэмцээнд Өвөр Монголын Өлзийбаатар, Сайнзаана, Чийрэг, Дэгжрэх, Мягмаржав зэрэг шилдгийн шилдэг бөхчүүд оролцсон ба Монгол Улсын улсын харцага Хангай, улсын арслан Бүрэнтөгс, Баасанхүү зэрэг бөхчүүдээр манлайлсан улс орны алдар цолтой 256 бөхийн уран мэх, хүч чадлыг гайхуулсан сонирхолтой барилдаан болсон билээ.

Ч.Санжаадамба, Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Цагаанзаана, Хангай нар эхний таван удаагийн “Алтан бүс”-ийн эзэн болж байсан бол 6 дахь удаагийн “Алтан бүс”-ийн эзнээр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Өлзийбаатар тодорлоо.


