Энэ үед таны гэдэсний булчин суларч, улмаар гэдэс дүүрэх шинж илэрч болно. Таны умай ч чадлаараа томорсоор байна. Улмаар таны хэвлий шахагдсанаар таагүй мэдрэмжүүд бий болж эхэлнэ. Зүрх тань илүү их хэмжээний цус шахахын тулд ачааллаа нэмэгдүүлж байна.
Таны гуя болон хэвлий өргөсч, томорч буй умайд хангалттай зайг нь бий болгож байна. Дахиад нэг долоо хоног өнгөрөхөд эхний гурван сар дуусгавар болж та жирэмсэн гэдгээ илүү бодитоор мэдрэх болно. Таныг хэн ч харсан жирэмсэн гэдэг нь илт байх учраас та одооноос байгууллагадаа энэ тухай мэдэгдэж ажиллах нөхцлөө хөнгөвчлүүлж, аль болох ачаалал их авахгүй байхыг хичээгээрэй.
Ойрхон зайд тааваараа алхах, хангалттай хэмжээний цэвэр ус уух, шим тэжээллэг хүнс хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтаас сэргийлнэ.
