solongonews
Хөххот- Бээжин хүрэхэд 139 минут зарцуулна
2019-11-11 16:28
Бээжингээс Хөххот хүрэх хурдны галт тэрэг 12-р сарын 16-нд албан ёсоор нэвтэрч, 2 цаг 19 минут аялах болно.

Хөххот- Бээжин хүрэх

G2406 дугаартай хурдны галт тэрэг Хөххотын зүүн өртөөнөөс өглөөний 08:30 минутад мордож, 10:49 минутад Бээжингийн хойд өртөөнд хүрэх болно. G2422 дугаартай хурдны галт тэрэг Хөххотын зүүн өртөөнөөс үдээс хойш 16:20 минутад мордож, оройн 18:39 минутад Бээжингийн хойд өртөөнд хүрэх болно.

Бээжин-Хөххот хүрэх

G2405 дугаартай хурдны галт тэрэг Бээжингийн хойд өртөөнөөс өглөөний 08:08 минутад мордож, 10:26 минутад Хөххотын зүүн өртөөнд хүрэх болно. G2431 дугаартай хурдны галт тэрэг Бээжингийн хойд өртөөнөөс үдээс хойш 05:20 минутад мордож, оройн 19:38 минутад Хөххотын зүүн өртөөнд хүрэх болно.

Үүнээс гадна амралтын өдрүүд болон аялал жуулчлалын улиралд 3 цуваа галт тэрэг нэмэх аж.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл