solongonews
Гадаадын капиталын бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар өсөв
2021-09-17 10:36
Эхний найман сар гадаадын капиталын бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар өсөв

    Сурвалжлагч 16-ны өдөр Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлаас 01-р сараас 08-р сар хүртэл улсын хэмжээнд гадаадын капиталын бодит хэрэглээ 758.05 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар өссөн байна гэж мэдээллээ.

Салбарын үүднээс авч үзвэл үйлчилгээний салбарт гадаадын капиталын бодит хэрэглээ 599.33 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 25.8 хувиар өсөв. Өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өнгөрсөн оны мөн үеэс 30.2 хувиар өсөж, үүнээс өндөр технологийн үйлчилгээний салбар 35.2 хувь, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар 14.9 хувиар өссөн байна.

    Бүс нутгийн хуваарилалтын хувьд Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын капиталын бодит ашиглалт өнгөрсөн оны мөн үеэс тус бүрд 23 хувь, 30.1 хувь,1.6 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл