
Хятад улс даяар чинээлэг нийгмийг байгуулахаар хүчин зүтгэж байгаа үед их олон гадаадын иргэн ч гар бие оролцож байна. Тэд Хятад улсад сурч ажиллан, бүр зарим нь өрх гэр босгосноор Хятад улсын чинээлэг нийгмийн аз жаргалтай амьдралыг газар дээр нь мэдэрч байна. Өнөөдөр та бүхэндээ Хятад улсад ирээд таван жил болж буй Пакистан залуугийн чинээлэг амьдралын тухай бодол саналыг нь хуваалцъя.
Одоогоос таван жилийн өмнө Пакистан оюутан Рүйзэ Хятад улсад ирсэн юм. Тэрээр хятад хэл сурах нь надад цоо шинэ ертөнцийг таних түлхүүр атгуулсан гэж хэлж болно гэжээ.
Таван жилийн өмнө тэрээр Чэндү хотод ирэхэд эндэх супермаркетын бараа бүтээгдэхүүний төрөл зүйл нь одоогийнх шиг олон биш байжээ. Жишээ нь далайн гаралтай бүтээгдэхүүн нь одоогийн шиг шинэ соргог биш мөртөө үнэтэй байж. Харин сүүлийн хэдэн жил Хятад улсад интернет эдийн засаг түргэн хөгжлийн хирээр ложистик ч түргэн хөгжсөн байна. Саяхан Их Британийн хавч, Польшийн сам хорхой гээд дэлхийн улс орнуудын далайн гаралт бүтээгдэхүүн Чэндү хотын супермаркетад өрөгдөж, хүмүүс аль дуртайгаа сонгон авах болсон юм.

Рүйзэ Чэн Хятадын хурдны галт тэргээр аялах маш дуртай. Түүний хэлж байгаагаар Хятад улсын хурдны галт тэрэг маш хурдан, тохилог бөгөөд үнэ ч хямд байдаг юм байна.
