Хятадын Улаан загалмай нийгэмлэг Энэтхэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
2021-05-12 09:35
Хятадын Улаан загалмай нийгэмлэг Энэтхэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
Энэтхэгт “COVID-19” цар тахалтай тэмцэх үйлсэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс нэг сая ам.долларын мөнгөн тусламж санал болголоо гэж Хятадын Улаан загалмай нийгэмлэг /CRCF/ 09-ний өдөр мэдээллээ.

Мөн тус байгууллагаас хандивласан цар тахалтай тэмцэх хэрэгслүүдийг ачсан нисэх онгоц баруун өмнөд нутгийн Сы Чуань мужийн Чэн Дү хотоос 09-ний өдрийн өглөө хөдөлж, Энэтхэгийн Бангалор хотод орой нь газардсан байна.

Үүнд 100 хүчилтөрөгч баяжуулагч тоног төхөөрөмж, 40 амьсгалын аппарат /20 инвазив бус, 20 инвазив амьсгалын аппарат/ багтсан гэж Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлжээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
