solongonews
Хоёр орны хэвлэл мэдээллийн салбар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санаачилга гаргалаа
2021-11-24 15:19
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форумын үеэр талууд “Цар тахлын дараах Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санаачилга”-ын бичгийг уншиж танилцууллаа.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форум 11-р сарын 24-ний өдөр Бээжин хот, Улаанбаатар хот, Хөххот зэрэг гурван талбараас цахимаар холбогдох хэлбэрээр зохион байгуулагдлаа.

"Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох нь” уриан дор болж буй тус форум нь Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, солилцоо, хөгжлийн талаар хэлэлцэж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын албан тушаалтан, сэтгүүлчид лекц уншин, санал бодлоо солилцсон байна. Жишээ нь Хятадын Сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Лю Жэнрүн “Нэн өндөр чанартай хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагаагаар Хятад Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг ахиулъя” сэдвээр илтгэл тавьсан бол Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч захирал Ш.Батболд “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны дэвшилтэт шинэ хандлагад талархана” сэдвээр илтгэл тавьсан байна. Хятадын Төвийн радио телевизийн Ази Африкийн төвийн Монгол хэлний албаны дэд дарга Урьхан “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг ахиулж, хоёр улсын харилцааны хөгжилд хүчин зүтгэе” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын “Channel 11” телевизийн гүйцэтгэх захирал Н.Ганбат “Телевизийн салбарт үндэсний контент хөгжүүлэлт” сэдвээр ярилаа.

Форумын хүрээнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхун, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар “Цар тахлын дараах Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санаачилга”-ыг тус тус уншиж танилцууллаа.

Санаачилгын бичигт “Хятад, Монголын найрсаг харилцааны хөгжилд хамтдаа үйлчлэх”, “Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг хамтдаа ахиулах”, “Халдварын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх нийтлэг ойлголтыг олон нийтэд бий болгох”, “Халдварын нөхцөл дэх хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг нягтруулах”, “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг хамтдаа бэхжүүлэх” зэрэг 5 агуулгыг хамарчээ. Санаачилгын бичигт мөн “Бид хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд Хятад, Монголын найрамдалт үйлсийг урагшлуулах, хоёр орны иргэдэд буян эдлүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын тулд гар гараа холбон, мөр зэрэгцэн тэмцэж зохих хувь нэмэр оруулах хэрэгтэй”  хэмээн онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга нар форумын хаалтыг хийж, “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форум ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл