Олон улсын биет бус соёлын өвийн 7-р наадам болж байна
2019-10-21 20:28
Биет бус соёлын өвийн 7-р наадам

Хятадын Чэндү ариэрр олон улсын биет бус соёлын өвийн 7-р наадам энэ сарын 17-нд нээгдлээ. Наадам 22-ныг хүртэл үргэлжилнэ. 90 гаруй улс, орон нутгийн 5600 гаруй зочид төлөөлөгч оролцож буй тус наадамд1100 гаруй биет бус соёлын өвийг хамарчээ.
Чэндүгийн олон улсын биет бус соёлын өвийн наадмыг 2007 оноос эхлэн хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байна.

Энэ жилийн наадмаар биет бус соёлын өвийн олон улсын яармаг, олон улсын форум, Аниме туршлагын үзэсгэлэн, үндэсний цөөнхийн баярын тоглолт, Хятад болон барууны гар урчуудын уралдаан зэрэг агуулгатай болж, нийт 540 арга хэмжээ зохиогдох юм.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
