solongonews
БРИКС-ийн “Хятадын жил” 30 гаруй тодорхой чиглэлийг хамарсан 1000 гаруй хамтын ажиллагааны цуврал үйл ажиллагааг зохион байгуулна
2022-01-20 10:46
БРИКС-ийн “Хятадын жил” 30 гаруй тодорхой чиглэлийг хамарсан 1000 гаруй хамтын ажиллагааны цуврал үйл ажиллагааг зохион байгуулна.

2022 оны 01-р сарын 01-ны өдөр Хятад улс БРИКС-ийг даргалах ажлыг албан ёсоор хүлээн авсан байна. БРИКС-ийн Хятадын жил “Өндөр чанарын түншлэлийн харилцааг бий болгож,дэлийн хөгжлийн шинэ эрэн үеийг хамтдаа бүтээнэ” гэхээр гол сэдвийн тойронд 100 гаруй арга хэмжээг зохиох бөгөөд 30 гаруй салбарыг хамарсан болно гэж 01-р сарын 19-ний өдөр ГХЯ мэдээлсэн байна.

Мөн өдөр БРИКС-ийн Хятадын талын зохицуулагч бөгөөд ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй Хятад Улс БРИКС-ийн дарга орон болсон тухай хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байна. Ма Жаошюй энэ оны БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны гол сэдэв ба ирээдүйн төлөвлөгөөний тухай танилцуулж, БРИКС-ийн Хятадын жилийн гол сэдэв нь “Өндөр чанарын түншлэлийн харилцааг бий болгож,дэлийн хөгжлийн шинэ эрэн үеийг хамтдаа бүтээнэ” мөн бөгөөд хөгжлөөр гол болгон ажиллах бөгөөд онцлох зүйл юм.

Ма Жаошю хэлэхдээ, " Өндөр чанарын түншлэлийн харилцааг бий болгох” нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэхэд голлон анхаарч, гол үг нь иж бүрэн, ойр дотно, ажил хэрэгч, хүртээмжтэй ажээ. “Дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийг хамтдаа бүтээнэ” нь дэлхийн хөгжил, түлхүүр үгс нь хүчтэй, ногоон, эрүүл хөгжил болно. Энэ сэдвийн тойронд Хятад Улс олон талт үзлийг хэрэгжүүлж, цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж, эдийн засгийн сэргэлтийг ахиулж, үр ашигтай, бодит хамтын ажиллагааг ахиулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэж, 30 гаруй тодорхой чиглэлийг хамарсан 1000 гаруй хамтын ажиллагааны цуврал үйл ажиллагааг зохион байгуулах болно гэжээ.

Хятад улс ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг энэ жилийн чуулганы тэргүүлэх зорилтуудын нэг болгож, БРИКС-ийн орнуудын хөдөө орон нутгийн хөгжил, ядуурлыг бууруулах семинарыг анх удаа зохион байгуулж, БРИКС-ийн орнуудын хөдөө орон нутгийн хөгжлийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, таван орны хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг ахиулж, ядуурлыг арилгах, өлсгөлөнг арилгах зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Хятад улс мөн тогтвортой хөгжлийн бусад зорилтод анхаарлаа хандуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн БРИКС-ийн санаачилгыг эхлүүлж, БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн яриа хэлэлцээ, ногоон хөрөнгө оруулалтын форум, алсаас тандан судлах хиймэл дагуулын хэрэглээний форум зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна. Мөн “БРИКС-ийн тогтвортой хөгжлийн мэдээллийн бүтээгдэхүүн”-ийг гаргаж, шинжлэх ухаан, технологийн инновацийн чиглэлээр хэд хэдэн тэргүүлэх хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлнэ гэжээ.
 

Зохиогч: ГАО ШЫ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл