Орон нутгийн цагаар 01-р сарын 14-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Каирт Египетийн Гадаад хэргийн сайд Шукритай хэлэлцээ хийв.
Шукри:
-Египет бол Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Африк, Арабын улс гэдгээрээ бид бахархаж байна.Египет улс шинэ жилээр Хятадын Гадаад хэргийн сайдын анхны айлчлалын анхны улс болсонд бид баяртай байна. Энэ нь Египет Хятадын бат бэх, гүн гүнзгий нөхөрлөлийг харуулж байна.Египет нэг Хятадын зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, тогтвортой байдал, хөгжлийг сахин хамгаалахад Хятадыг тууштай дэмжиж, Шиньжян, Хонконгтой холбоотой асуудлаарх Хятадын хууль ёсны байр суурийг дэмжиж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлагын дагуу Египет Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд Хятад улстай хамтран ажиллахыг бид тэсэн ядан хүлээж байна.
Ван И:
-Хятад Египетийн хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших сүүлийн 10 жилийн хугацаанд улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, бодит хамтын ажиллагаа үр дүнд хүрч, олон талт зохицуулалт ойр дотно, хүчтэй болж хийдсэн.Хятад Египетийн найрамдал хоёр ард түмэнд бодит ашиг авчирч, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд үлгэр жишээ болж байна.Хятад улс Египеттэй хамтран хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, Хятад Египетийн харилцаанд шинэ хөгжил, шинэ алхам хийхийг дэмжихэд бэлэн байна.
Хоёр тал бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,бүх түвшинд болон янз бүрийн салбарт хамтын ажиллагааны механизмыг зөв ашиглах ёстой. Тухайлбал, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хороо хамтран "Бүс ба зам"-ыг чанарын өндөр түвшинд барьж байгуулах, шинэ засаг захиргааны нийслэлийн Төв бизнесийн дүүрэг болох Суэцийн эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны бүсийг дэмжин хөгжүүлэх,шинэ эрчим хүчний талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, агаар мандал, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, анагаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.Хятад улс Хятадын аж ахуйн нэгжүүдийг Египетэд хөрөнгө оруулахыг уриалж,илүү олон хятад иргэдийг Египетэд зорчихыг дэмжин,Египетийн бүтээгдэхүүний импортыг өргөжүүлэхэд бэлэн байна.Хятад улс ажилтнуудын сургалтыг бэхжүүлэхэд Египетийг дэмжиж,Египетийн "Лүбань цех"-ийг Хятад Африкийн мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааны шалгуур болгон байгуулахад бэлэн байна.
Хоёр тал Хятад Арабын улсуудын анхдугаар чуулга уулзалт болон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, Хятад Арабын улсуудын "Найман том нийтлэг үйл ажиллагаа"- практик хамтын ажиллагаа, "Хятад Африкийн практик хамтын ажиллагааны 9 төсөл"-ийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
