
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 03-р сарын 05-ны өдрийн үдээс хойш XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцох үеэрээ, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийн чадавхыг бэхжүүлж, экологийг тэргүүлэх байр суурь болгон, ногоон хөгжлөөр чиглэл болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ арга замыг хайж, эко системийг хамгаалан, бохирдлын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж онцолсон байна.


Ши Жиньпин хэлэхдээ: - ХКН-ын XVIII их хурлаар манай нам нь экологийн соёл иргэншлийн байгуулалтын талаарх үзэл бодлыг үргэлжлүүлэн баяжуулж, сайжруулсаар ирсэн. "Таван нэг"-ийн ерөнхий төлөвлөлтийн явцад экологийн соёл иргэншлийн төлөвлөлтийг түүний нэгээр тодруулж, шинэ зуунд Хятадын шинж чанартай социализмын үндсэн стратегийн хувьд хүн ба байгаль хоёрын хооронд уялдаа холбоо сайтай байхыг шаардах нь үндсэн стратегиудын нэг болгохыг баримтлан хөгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалд бохирдолгүй байх нь түүний гол концепцын нэг бөгөөд бохирдлоос урьдчилан сэргийлэх нь тулгамдаж байгаа ажлуудын нэг гэв.
Ши Жиньпин хэлэхдээ: - Өвөр Монголын экологийн байдал ямар байх нь ӨМӨЗО-ы үндэстнүүдийн ард түмний оршин тогтнох, хөгжилтэй холбоотой төдийгүй Хятадын хойд хэсэг, зүүн хойд орон, баруун хойд орон цаашид Хятадын экологийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм. Өвөр Монголыг Хятад улсын умард нутгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч болгон бүтээн байгуулах нь улс орны ерөнхий хөгжлийн байр суурь дээр тулгуурлан тогтоосон стратеги бөгөөд Өвөр Монгол ухамсраараа үүрэглэх томоохон үүрэг хариуцлага гэв.
Ши Жиньпин экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай гэж онцолсон. Экологийн орчинг хамгаалах, эдийн засгийн хөгжил нь үндсэндээ харилцан уялдаатай байдаг. Эдийн засгийн хөгжилд бага зэрэг хүндрэл тулгарвал төсөл боловсруулан, байгаль орчныг золиосолж, эдийн засгийг сайжруулах, экологийн хамгаалалтын улаан шугамыг хөндлөн гарах арга замыг хайж болохгүй гэв.
Ши Жиньпин бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй гэж онцолсон. Иргэдийн хүчтэй санал болгож байгаа байгаль орчны асуудлыг шийдэн, иргэдийн амьжиргааг сайжруулах, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд яаралтай ажиллах хэрэгтэй гэсэн байна.
