

Гуанфан тосгон руу ороход ногоон уулс, ногоон усаар өнгөрч, хөдөөгийн зам дагуу янз бүрийн өнгийн цэцэгс ургаж, тариачин айлын байшингууд хаа сайгүй тархан суурьшиж байна. Яг л хятадын гоё зураг шиг.
Гуанфан тосгон нь Хятадын Хубэй мужийн Гүчэн шяний Зижинь суурингийн баруун хойд буланд байрладаг. Гуанфан тосгон нь уулсаар хүрээлэгдсэн, тосгонд орох ганцхан замтай. Сүүлийн жилүүдэд Гуанфан тосгон нь аялал жуулчлал, ногоон хөгжлийн замыг сонгож, байгалийн экологийг цогцоор нь сэргээж, хөдөө тосгоны орчныг засч, хятад ургамлын гаралтай эм, цайны үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байна.
Дараагийн алхамд Гуанфан тосгон уламжлалт газар тариалангийн соёлыг хөгжүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлалын өндөр стандартыг бий болгоход анхаарлаа хандуулах болно.


