solongonews
Өвөр Монголын Улаанмөчирийн мэргэжилтнүүдийн сургалтын газар байгуулав
2018-11-06 11:01
ӨМӨЗО-ы Ордос хотын Дүншэн дүүрэгт байрлах Өвөр Монголын үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багшийн дээд зэрэглэлийн тусгай мэргэжлийн сургуульд Өвөр Монголын Улаанмөчирийн мэргэжилтнүүдийн сургалтын газар байгуулах ёслол хийж, албан ёсоор байгуулагдлаа.

Тус сургууль нь Өвөр Монголын баруун бүс нутгийн Улаанмөчирийн сургалтын суурин газар болж байгаа юм.

Энэ жил ӨМӨЗО-ы соёлын танхимаас Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль, Тунляо хотын Хорчин утга урлагийн дээд сургууль, Өвөр Монголын Үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багшийн дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль дээр Өвөр Монголын зүүн, дунд, баруун бүс нутгийн Улаанмөчирийн мэргэжилтний сургалтын газруудыг байгуулж, Өвөр Монголын 75 Улаанмөчирийн 3000 гаруй уран бүтээлчдийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулсан байна.

Өвөр Монголын Үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багшийн дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль нь Их Зуу аймгийн урлагийн сургууль болон Өвөр Монголын Үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багшийн сургуулийг 2012 оны 10 дугаар сард нэгтгэн байгуулсан дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль болно. 

Зохиогч: ЭРДЭНЖАРГАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл