ШХАБ-ын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 09-10-нд Чиндао хотноо болно.


Уг уулзалтын сайн дурын ажилтнуудын тоонд эдүгээ 74 настай Жан Шифа, түүний гэргий 72 настай Лянь Шифан нар багтаж байна. Энэхүү хоёр ахмад нь гавьяаныхаа амралтад сууснаас хойш 10 гаруй жил сайн дурын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн тул хөршүүд нь сайн мэддэг болсон тул “Нэг гэрийн сайн дурынхан” гэх болсон аж. Тэд 2008 онд Бээжингийн олимпын наадмын үеэр Чиндао хот дахь сайн дурын ажилтнаар ажиллаж байсан бол 10 жилийн дараа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зөвлөн туслах сайн дурынхны нэг болсондоо баяртай байлаа. Дээд хэмжээний уулзалт эхлэх дөхсөнтэй холбоотой Жан Шифа, Лянь Шифан нар гудамжаар яваа иргэдэд гарын авлага тараах, зам заах, галын эргүүлд гарах гээд өдөрт 6 цаг шаргуу ажиллаж байна.






