solongonews
“ХЯТАДЫН ЗАГВАР” ОЛОН УЛСЫН МАГТААЛ САЙШААЛЫГ ОЛЖ БАЙНА
2018-05-07 20:11
2017 оны 06-р сарын 28-ны өдөр ДЭМБ, Ватиканы Пап ламын ШУА, Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг болон Истамбулын тунхгийг хянан удирдах байгууллага зэрэг “Дөрвөн том байгууллага” хамтдаа Хуан Жефү профессорт захидал бичиж, Хятадын эрхтэн хандивлан шилжүүлэн суулгах тогтолцооны өөрчлөн байгуулалтын “Хятадын загвар”-ыг сайшааж байгаагаа илэрхийлжээ.

“Дөрвөн том байгууллага” захидал ирүүлж магтан сайшаав 

2017 оны 06-р сарын 28-ны өдөр ДЭМБ, Ватиканы Пап ламын ШУА, Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг болон Истамбулын тунхгийг хянан удирдах байгууллага зэрэг “Дөрвөн том байгууллага” хамтдаа Хуан Жефү профессорт захидал бичиж, Хятадын эрхтэн хандивлан шилжүүлэн суулгах тогтолцооны өөрчлөн байгуулалтын “Хятадын загвар”-ыг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Тэд захидалдаа “Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг та удирдаж байгаад бид сайшаадаг. Хятадын тодорхой байдал болон дэлхийн ёс зүйд нийцсэн дүрэмжсэн эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах тогтолцоо байгууллаа. Таны эрхэлж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах ажил бол Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах гадна тасгийн эмчийн үлгэр дууриал мөн” гэжээ.

Анагаах ухааны мэргэжилтэн өндрөөр үнэлэв.

Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн дарга Нанси Эшел хэлэхдээ: - Миний үзэж байгаагаар Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах системийн ажиллагаа маш сайн байна. Эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах салбарт аюулгүй, үр дүнтэй, ил тод, шударга систем байгуулсан байна гэжээ.

ДЭМБ-ын эрхтэн шилжүүлэн суулгахыг удирдах албан тушаалтан Хэсай Иунес: - Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах салбар маш сайн хэтийн ирээдүй тийш чиглэлээр ажиллаж хөгжиж, олсон ололт амжилт нь дэлхий дахины сонирхлыг татаж байна гэжээ.

Хятадын хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөлийн эрхлэгч Хуан Жефү: - Сүүлийн 10 шахам жилийн эрэл хайлт болон өөрчлөн байгуулалтаар дамжуулж, Хятад улс нь олон улсын жишгийг харуулсан төдийгүй, Хятадын тодорхой байдалтай уялдуулсан эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах замыг нээж, хүний биеийн эрхтнийг хандивлах болон шилжүүлэн суулгах “Хятадын загвар”-ыг төлөвшүүлсэн гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл