Хүнань муж Хятад-Европ галт тэргийг нийт 1200 гаруй зорчуулжээ
2021-05-24 16:51
Хүнань муж Хятад-Европ галт тэргийг нийт 1200 гаруй зорцуулсан байна.
Минскийг зорьсон Хятад-Европын X8426 галт тэрэг 05-р сарын 22-нд Чанша хойд төмөр замын буудлын ачааны хашаанаас хөдлөв. Энэ удаагийн галт тэрэг Хүнань болон түүний ойролцоох мужуудаас бараг 1000 тонн барилгын машин механизмын сэлбэг хэрэгсэл, нэхмэл эдлэл, электроникийн бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэжээ. Одоогийн байдлаар Хүнань мужийн Хятад-Европын төмөр зам Гамбург, Будапешт, Минск гэх мэт арав гаруй шугамыг нээж, ложистикийн үйлчилгээ 30 улс орныг хамардаг, 2014 оны 10-р сараас хойш зорчуулсан Хятад-Европын галт тэрэг 1200 гаруйд хүрсэн байна.


Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
