Энэхүү хоолон гэр нь цэвэр цэмцгэр, саруул тохилог мөртөө монгол онцлогт идээн ундаанаараа хол ойрын зочдод таалагдсаар ирэв. Тус хоолон гэрийн эзэнтэн бол Зүүн үзэмчин хошууны дуутнуур балгасны хановоо гацаанд нутагтай. Ган гачиг үргэлжлэн малын үнэ ханш ихээр буурснаас малчин Заяат малаа ихээр цөөхчилж, нутаг бэлчээртээ тохируулан аав ээждээ цөөхвөр мал малжуулан бүсгүйтэйгээ хоёул хошуу орж хоолон гэр эрхэлсэн нь 2014 оны учир юмсан. Тэгээд тэр энэхүү хоёр давхар асрыг 50 мянга илүү төгрөгөөр дүрээслэн, дотно гаднахыг цэвэр тохилог монгол онцлогтой засаж, хоолон гэрийн бүх зүйлсийг бүрэлдүүлэн 300 мянган төгрөгийн бэл зарцуулав.
Заяат хоолон гэрээ хориод хүмүүний сууцтай нэг том зочлоогийн өрөө ба дөрвөн жижиг тасалга өрөөтэй гоё хээнцэр засаж чимэглэн үүдээ нээж өрхөө сөхснөөс нааш таних, танихгүй гийчин зочин явах тодом олширсоор л байлаа. Гийчин зочин олшрохыг дагалдан яриангүй наймаа нь хөр хөгжөөнөөр бялхана. Ийнхүү өдөр тож яаруу амрах завгүй болсноор малчин хүмүүн ч наймаа эрхэлвэл болох юм байна хэмээн маш их зоригжуулал олсон гэдэг. “тус хоолон гэрийг эрхэлснээс нааш арилжаа наймаа маш урагштай, таниж мэддэг найз нөхөд маань олон зочин танилцуулан дагуулж ирдэг. Хоол умдынхаа чанарыг баталж, амт шимтийг нь хувируулахгүй бол гийчин зочин нэгээс хоёр, хоёроос олон болдог юм байна. Гийчин зочиддоо халуумсаг хандаж хангамжтай үйлчилгээ хүртээх бол миний эцсийн зорилго” хэмээн Заяат урамтайхан ярьж байлаа.
Заяат гэргийтайгаа хоёул тус хоолон гэрийг эрхлэх үес өөртөө хоол гэрийн хоолыг хийх талаар ойлголт дутмаг байж, харин хөлслөж байгаа ажилтантайгаа эе эвтэй зөвдөн нарийн хянамгай хамтран ажилласанаар охорхон хугацаанд монгол хоол умдаа гялалзтал хийж чадах болсноор барахгүй хуурлага ногоог ч амт шимттэй хуурах болов. Эднийхэн хоол умд нь орон нутгийн үнэр амтыг гүйцэд хадгалж байдагараа онцлогдана. Тухайлвал, битүү шөл, алаг махтай ороомог нь сонгино давсаас өөр ямар ч хольцгүй цол байгальлаг үнэр амттай байдагаас гийчин зочионт таалагдадаг. Ямарч хоол умдыг бэлдэхэд шинэ соргог махыг хамаг түрүүнд шаардадаг. Иймээс Заяат ч хоолон гэрийнхээ махыг хөдөө гэрээсээ тээж авчран нутгийн аргаар төхөөрдгөөс махынхаа чанарыг ингэж баталдаг. Битүү шөлөө шинэ соргог махтай гурлаар битүүлэн хийж, хэзээд нэг янзын амттай байдаг нь сонихон. Хэдийвар аяга нь бүдүүн шиг боловч харин үнэ ханш нь маш тохиромжтой. Бас алаг махтай ороомог нь хол ойрын зочидын шүлсийг хуруулдаг нь аргагүй. Үүнээс гадна үзэмчин буус, баншаас эхлэн бусад төрлийн монгол хоолыг чанар сайтай, чанга хариуцлагтай хийхийг баталдагаараа гийчин зочдын хүрээллийг ихээр олдог. Ялангуяа ногоо хуурлагаа ч шинэ соргог махаар хуурдагаас амт шимт нь харьцангуй содон сайхан байдаг. Заяат эдгээр жилийн турш махаа шинэ соргог байлгаж, хоол умдынхаа чанарыг батлахыг баримталсаар байж, өнгөрөх жил дээд шатнаас байцаасан идээн ундааны амар төвшиний байцаалтад мах тосоос эхлэн гулир давс нь хүртэл баримжаат үйлдхүүнээр үнэлэгдэсэн юм.
Монгол идээний соёлоо нийт олондоо таниулж яваа тулга монгол хоолон гэр нь эдүүгээ таван ажилтан хөлслөж байх бөгөөд жилийн 170,180 мянган төгрөгийн цэвэр орлогтай үйлсийн ганзагаа мялааж явнам.
